Бөхийн галуудын сорилго барилдаан эхлэв | News.MN

Бөхийн галуудын сорилго барилдаан эхлэв

Бөхийн галуудын сорилго барилдаан эхлэв

Бөхийн галуудын сорилго барилдаан эхлэв
Булган Хан дэвжээний бөхчүүд

Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадам эхлэхэд тун бага хугацаа үлдлээ. Бөхчүүд ч тус тусын харьяа бөхийн галдаа бэлтгэлээ хийж байна. Наадмын өмнө болдог галуудын сорилго барилдаан өнгөрөгч долоо хоногоос эхэлсэн. Энэ тухай мэдээллийг хүргэе.

Завхан аймгийн Даян дэвжээний бөхчүүд Цагдаагийн ерөнхий газрын харьяа "Сүүж" амралтын газар баяр наадмын бэлтгэлээ базааж байна. Сорилго барилдаан нь ч өнгөрсөн долоо хоногт болж, 48 бөх хүч үзсэнээс цэргийн хурц арслан М.Лхагвагэрэл түрүүлж, улсын харцага Ш.Уламбаяр үзүүрлэжээ. Тус барилдаанд улсын харцага Т.Бэгзсүрэн, Ш.Пүрэвгарьд, улсын начин Б.Чимэдвандан, Б.Серик, Т.Дүгэрдорж, аймгийн арслан Д.Батбаатар, Ч.Мөнхтогтох, цэргийн заан О.Батжаргал, аймгийн заан А.Нармандах тэргүүтэй бөхчүүд зодоглосон аж.

“Сүүж” ууланд мөн уламжлалт ёсоор Ховд дэвжээний бөхчүүд бэлтгэлдээ гарсан. Өнгөрөгч Мягмар гаригт тус гал аймгийн арслангаас доошхи цолтнуудын дунд барилдаан зохион байгуулахад Эрдэнэбүрэн сумын аймгийн заан Ц.Заяатүшиг түрүүлж, Булган сумын харьяат аймгийн харцага Б.Анхжаргал үзүүрлэжээ.

Тэгвэл Төв аймгийн “Дүнжингарав дэвжээ”-ний сорилго барилдаанд Заамар сумын харьяат аймгийн харцага Л.Даваажамц түрүүлж, улсын заан Б.Батмөнх үзүүрлэжээ. Зургадугаар сарын 18-нд болсон 32 бөхийн энэхүү барилдааны их шөвөгт Баянжаргалан сумын харьяат аймгийн харцага М.Жамсрандорж, Алтанбулаг сумын харьяат сумын заан Б.Бат-Эрдэнэ нар шөвгөрчээ.

Мөн улсын арслан Э.Оюунболд “Сүүж” ууланд бэлтгэлд гарсан сурагтай. Харин "Хан Хэнтийн аварга" дэвжээний бөхчүүд Сонгинохайрхан амралт цогцолборт бэлтгэлд гарчээ. Үүнээс гадна "Төр хурхын" амралтад улсын арслан Х.Мөнхбаатар, улсын өсөх идэр начин Ч.Батчулуун, улсын начин Б.Даваа-Очир, улсын начин А.Давааням, улсын начин Ц.Сандагдорж, аймгийн арслан Л.Нямбаяр, аймгийн арслан Э.Баасанжав нарын “Хөвсгөлийн хүчтэнүүд” дэвжээний 30-аад бөхбэлтгэлээ базааж байна.

Тэгш ойн түрүү алдаж үзээгүй гэх Увс аймгийн бөхчүүд уламжлалт ёсоороо Туулын хөвөө Харзтайд бэлтгэлд гарсан сурагтай. Харин даян аварга Г.Өсөхбаяраар ахлуулсан Архангай аймгийн “Бөхбилэгт” дэвжээнийхэн нутагтаа бэлтгэлээ базааж байгаа гэнэ. Мөн Булган аймгийн “Булган Хан” дэвжээ урьд жилүүдийн адил нутагтаа бэлтгэлээ хийж байна. Тэгвэл Өвөрхангай аймгийн бөхчүүд дөрөвдүгээр сарын төрөлх нутагтаа сэргэлтийн бэлтгэлд гарчээ.

Хан Хэнтий дэвжээний бөхчүүд

Харин Дорноговь аймгийн Хутагтын хүчтэн дэвжээний бөхчүүд энэ сарын 20-ны өдөр Төв аймгийн нутаг Бугийн сангийн аж ахуйд аймгийн хурц арслан Ё.Эрдэнэжаргал, аймгийн хурц арслан Б.Баатархүү нараар ахлуулан бэлтгэлд гарчээ.

Дашрамд сонирхуулахад, ирэх Ням гаригт “Мөнхийн Үсэг” группийн 30 жилийн ойд зориулсан Үндэсний их баяр наадмын сорилго Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаантай

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-06-23 213.87.144.154

** Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт — http://gg.gg/11f5ax

Avatar

Зочин 2022-06-23 66.181.161.29

Sevsnuud hend hamaatain

Avatar

Зочин 2022-06-23 202.9.41.147

Энэ жил тувагийн хүчтэй шилдэг сайн бөхчүүд манай наадамд ирж барилдах гэж байна. Улам сонирхолтой сайхан болгох нь гарцаагүй. Өвөрмонгол бөхчүүд ирсэн бол бүр ч сонирхолтой болох байлаа. наадмаар сайхан наадаад дараа нв хөдөө нутаг руу хөлгийн жолоогоо залж байгалийн сайханг биширч сайхан амаранаа. та ч гэсэн хүссэн аймагтаа очиж зуны улирлыг сайхан дурсамжтай өнгөрөөгөөрэй

Avatar

Зоригоо 2022-06-23 150.129.141.216

Даян биш Дархан аварга Г.Өсөхбаяр

Avatar

Зочин 2022-06-23 67.173.67.188

ene baliar uymnuudiig bann hiivel taarhiin

Avatar

Зочин 2022-06-23 66.181.161.80

Ямар юмных нь сорилго байх вэ дээ, допингныхоо тохиргоог л хийж байгаа ш дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж