Сурвалжлага: Хүй мандалын дэнж хүүхдийн гийнгоогоо хүлээж байна

Хуучирсан мэдээ: 2022.06.23-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Хүй мандалын дэнж хүүхдийн гийнгоогоо хүлээж байна

Сурвалжлага: Хүй мандалын дэнж хүүхдийн гийнгоогоо хүлээж байна

Хүй долоон худагт Үндэсний их баяр наадмын хурдан морьдын уралдааныг зохион байгуулдаг болсоор энэ жил 17 дох жилийнхээ нүүрийг үзэж байгаа аж. Ингээд наадмын бэлтгэл ажлыг сурвалжлахаар Хүй долоо худагийг зорилоо. Баяр наадам болоход хагас сарын хугацаа үлдсэн. Цар тахлаас болж Монголчууд сүүлийн хоёр жил баяр наадмаа  гэр, гэртээ тэмдэглэсэн билээ.  Тиймээс олон нийт өргөн дэлгэр наадахаар багагүй хүлээлттэй байгаа юм.

Сүүлийн жилүүдтэй харьцуулах юм бол энэ жил Улаанбаатарт бороо хур ихтэй байгаа. Тиймээс газрын өнгө хэдийнэ сэргэж, хүүхдийн гийнгоо, хүн амьтны хөлд дарагдахаа хүлээх мэт нам гүм. Бороо хуртай байгаа болохоор газрын өнгийг сэргээхийн тулд Хүй долоо худаг орчмыг услах шаардлагагүй байгаа бололтой. Өмнө нь машинаар ус зөөж, "Монгол цогцолбор" орчмыг газрыг усалдаг байсан явдал ч бий.

“Монгол наадам” цогцолборт наадмын бэлтгэл дөнгөж эхлэж байна.  Тэнд цэвэрлэгээ, тохижилтын ажил хийгдэж байлаа. Өнгөрсөн жил наадам өнжсөн болохоор тэнд хурдан морины уралдаан явагдаагүй, тиймээс цэвэрлэх янзлах ажил их байгаа бололтой.  Тус цогцолборын ажилчид ойр орчмын хог хаягдлыг цэвэрлэж, гандаж, цайсан явган хүний жижиг гүүр, барианы зураас, хашлага зэргийн өнгийг сэргээн будаж байхтай таарав.

Тус цогцолборын ажилчдын хэлж байгаагаар эхлээд хогийг нь цэвэрлэж, будгийн ажлаа хийж, дараа нь нийтийн жорлонгуудыг засч, янзлах, нэмж  тохижуулах гээд нэлээд олон ажил хийнэ гэв.

2013 онд  Хүй долоо худагийг "Монгол цогцолбор" болгохоор 40 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт гарган бүтээн байгуулалт, тохижуулалтын ажлыг хийж байлаа. Гэвч төлөвлөсөн ажлуудаа бүгдийг нь хийж чадалгүй өнөөдрийг хүрчээ. АНх 20 га талбайд 7000 гаруй автоамшины зогсоол барьж байгуулахаар төлөвснөөс одоогийн байдлаар 5800 автомашины зогсоолыг барьж, 12.5 га талбай газарт наадамчдад зориулсан зорчих хэсэг, худалдаа үйлчилгээ явуулах тойрог хэлбэрийн эко хавтан тавьж, бетондож цутгасан хоёр талбай байгуулжээ.

Цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд 2020 онд Хүй долоон худагт хурдан морины уралдаан болсон ч иргэд очиж үзэж боломжгүй зөвхөн телевизээр шууд дамжуулсан. Тэгвэл энэ жил иргэд наадамдаа бэлтгэн, дээл хувцсаа зэхэж сууна. Хурдан морины уралдаан долдугаар сарын 10-наас эхэлдэг. Шүдлэн насны морьд болон дааганы хуралдаанаар эрийн гурван наадмын нэг болох хурдан морины уралдаан эхэлнэ.

Наадам дөхөхөөр уяачдын гал Хүй долоо худагийн тойроод буучихдаг. Нэг хэсэгтээ л "нозоорсон" байдлаасаа салж, Хүй мандалын дэнж хүүхдийн гийнгоонд сэргэдэг.

НИЙТИЙН БИЕ ЗАСАХ ГАЗРЫН ТООГ НЭМНЭ

Энэ жил Хүй долоон худагт автомашины долоон төрлийн зөвшөөрөл олгож, 6500 автомашины зогсоол бэлдэх юм байна. Гэхдээ будаг, шундах, тохижуулах ажлаа хийж байгаа аж. Хүй долоон худагт хэчнээн аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулах нь тодорхойгүй. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас албан хүсэлтийг нь авч эхлээд байгаа юм байна. Хүй долоон худагт нийтийн эко жорлонг олноор байршуулж хогийн савны тоог нэмэгдүүлэхгүй бол хоёр жил гэртээ наадсан монголчууд ёстой дэнж хотойлгож шинжтэй. Баярласан, наадсан, баяр наадмын үйлчилгээ үзүүлсэн хүмүүсийн хувьд "морь харах" асуудал хамгийн нэгдүгээр бэрхшээл болдог. Одоо цаг ямар билээ, олны өмнө өмдөө тайлаад бие засвал шуду л интернетийн од болно. Тиймээс "Монгол цогцолбор"-ын зүгээс нийтийн жорлонгийн тоог нэмэхээр болжээ. Нөгөөтэйгүүр хаана, юу байгаа нь мэдэгдэхгүй хөл толгойгүй баярлах явдал ч гардаг. Тэгэхээр үйлчилгээ, зохион байгуулалтдаа нэлээд анхаарах ёстойг иргэд шүүмжилж байна.

Өнгөрсөн жил наадмын нээлтийг Хүй долоо худагт хийхээр нэлээд бэлтгэл ажлыг базаасан ч цар тахлаас болж иргэдийн эсэргүүцэлтэй  нүүр тулсан тул өнжсөн. Харин Хүй долоо худагт "Херо" энтертайментын найруулагч Б.Баатар теле концерт бэлтгэж, түүнийгээ баяр наадмын өглөө цацсан юм.

Хүй долоо худагт эрийн гурван наадмаа нэг дор зохион байгуулах асуудал эртнээс яригдаж ирсэн. Гэсэн хэдий ч энэ жилийн наадам урьдын адил хурдан морины уралдаанууд Хүй долоо худагт, бөх, сур харваа Төв цэнгэлдэх хүрээлэнд болно.

Наадмын төсөвт нийтдээ 2.3 тэрбумыг зарцуулахаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэсэн юм. УИХ-аар Баяр наадмын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн. Өөрөөр хэлбэл, Баяр наадмын тухай хууль хэзээ мөдгүй батлагдахад бэлэн байгаа юм. Гэхдээ хурдан морины уралдааныг хэрхэн зохион байгуулах нь одоогоор тодорхойгүй. Уяачдын дунд талцал маргаан дагуулсан энэ асуудлыг Засгийн газрын журмаар шийдвэрлэх аж.  Уяачдын зүгээс хуульд тусгасан сэрвээний өндөрийг нь лазераар хэмжихийг эсэргүүцэж, үүлдэрхэг байдлаар нь ялгаж уралдуулах саналынх нь эсрэг  Хууль зүйн, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Хэдэн хүнээс болж наадмаа хэрүүлтэй хийхгүй" гэх утгатай хариу тайлбар өгсөн билээ.

Тохижилтын ажил хэрхэн явагдаж буйг "Монгол цогцолбор"-ын ажилтан Ж.Баяндаваагаас тодруулахад “Зургадугаар сар гараад наадмын бэлтгэл ажил эхэлсэн. Эхний шат буюу будгийн ажил эхлээд хоёр хонож байна. Цаашлаад ариун цэврийн өрөөний засварын ажил гэд шат дараалалтай ажлууд хийгдээд явна. Өмнөх жилүүдэд 21 бие засах газар байсан бол энэ жил есөн ширхгийг нэмж байгуулж байгаа. 2015 оноос эхэлж “Монгол наадам” цогцолбор баяр наадмын өдрүүдээр эко автобус хүй долоо худагт иргэдэд үйлчилж байсан энэ жил тэдгээр 15 автобуснууд мөн үйлчилгээнд гарна. Нийтийн хоолны зөвшөөрөл энэ жил мөн олгогдон СХД-ийн үйлдвэр үйлчилгээний хэлтсээс 160 орчим зөвшөөрлийн бичиг олгогдох байх” гэсэн юм.

Энэ жил бүх аймаг, сумдын наадам нэгэн зэрэг болох учраас хөдөө орон нутгаас зорьж ирэх хүний тоо буурч магадгүй гэсэн яриа ч байгаа. Гэхдээ 100, 101 жилийн төрийн наадамдаа хурдан хүлгээ сойхыг хүсэж суугаа уяач цөөнгүй биз.  Ямар ч байсан наадам болоход хоёр долоо хоног байна. Энэ хугацаанд төлөвлөсөн ажлаа хийгээд наадамчдаа хүлээж авах бэлтгэлээ базааж дуусгана гэдгээ "Монгол цогцолбор"-ын ажилчид хэлж байлаа. Ийнхүү Хүй мандалын дэнж, хүүхдийн г

Б.ЭНХСАНАА 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж