Алдарт Бритнигийн залуухан нөхөр Сэм Барууны алдартай одод өөрөөсөө нас залуу амраг, хань ижилтэй байх нь олон. Алдарт дуучин Бритни Спирс мөн тус замналыг давтаж өөрөөсөө үе мултарсан дүү Сэм Асгари гэх модель залуутай гэр бүл болжээ. Хосууд зургаадугаар сарын 9-нд хуримын ёслолоо хийсэн юм. Тэгвэл “NEWS.MN”–ээс эрхлэн гаргадаг “ХҮМҮҮС” буландаа Бритни Спирсын шинэ залуухан нөхөр Сэм Асгариг онцолж байна.
Хесам Асгари 1994 оны гуравдугаар сарын 3-нд Ираны Тегеран хотод Майк, Фатима Асгари нарын гэр бүлд төрж, өсчээ.Тэрбээр дөрвөн хүүхдийн хамгийн бага нь ба эгч нарыг нь Мэдди, Элли, Фэй гэдэг. Бага балчир наснаасаа биеэ хөгжүүлж ирсний нэг илрэл нь дөрвөн настайгаасаа гимнастикаар хичээллэж эхэлсэн байна. Хесамыг есөн настай байхад гэр бүлээрээ Америк руу нүүсэн ба нэрийг нь Сэм болгон өөрчилсөн байна. Сэм 13 нас хүртлээ англи хэлээр чөлөөтэй ярьж чаддаггүй байжээ. Ахлах сургуульд байхдаа Сэм театрын дугуйланд суралцаж, Гамлет, Макбет зэрэг жүжгүүдэд дүр бүтээж байсан аж.Урлагт сонирхолтой байхаас гадна хөлбөмбөг сайн тоглодог тул бие бялдрын хөгжил сайтай байжээ. Ахлах сургуулиа төгсөөд Калифорниа мужийн Вентура Каунти дахь Мурпарк коллежид элсэн орсон ба хөлбөмбөгийн гараагаа үргэлжлүүлсээр байв.
Сэм 2012 онд АНУ-ын иргэн болсон ба хамгийн анх эгч Фэй нь загварын ертөнцтэй танилцуулсан байна. Сэм тухайн үед 21 настай байсан ба эгчийнх нь найз дизайнер Майкл Костелло Калифорни мужийн Палм Спрингс хотод загварын шоугаа хийж байв. Сэмийн өндөр нуруу, булчинлаг бие, хурц төрх нь моделийн шинжийг агуулж байснаар Майкл Костелло түүнийг тайзан дээр алхуулахаар болсон аж. Тус цагаас эхлэн Сэм загвар өмсөж, салбартаа манлайлах болсон аж. Сэм олон сэтгүүлийн гэрээт загвар өмсөгч байсан. Үүнд Вулкан, Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, Төмөр хүн, GQ зэрэг сэтгүүлүүд багтана. Бие бялдартаа Сэм анхаардаг байсан тул 2019 онд фитнесийн тэмцээнд оролцож, “Daytime Beauty Awards”-аас шагнал хүртжээ.
Асгари 2018 онд " Star Trek "-ын элэглэл "Итгэмээргүй" кинонд тоглож кино урлагийн дебютээ хийсэн юм. Тус кинонд Снуп Догг тоглодог. Мөн 2021 онд Сэм "Хар даваа гараг"-ын 3-р ангид тоглож, "Pfaffashions”-д ажилладаг супер тачаангуй загвар өмсөгч Жианкарлогийндүрийг бүтээсэн юм. Мөн жилийн дараа тэрбээр “Hacks” телевизийн шоунд "тачаангуй Санта" дүрээр тоглосон. Кино багийнхан Сэмийг үнэхээр сайн жүжигчин гэж магтдаг ба бүсгүйчүүдийн сэтгэлийг халуухан санта дүрээрээ эзэмдсэн гэж онцолжээ.
Түүний үерхлийн амьдрал тийм ч дардан байсангүй. Залуухан модельд бүх хүн татагдаж байсан биз. Түүний хамгийн олонд танигдсан анхны найз охин нь дуучин Майра Вероника юм. Сэм тухайн үед Майра Вероникагийн "No Boyfriend, No Problem" дууны клипэнд тоглож, тэдний харилцаа эхэлжээ. Хосууд хоёр жил үерхсэний дараа салцгаасан юм.
Сэм 2016 онд Бритни Спирс болон Тинаше нарын хамтарсан "Slumber Party" дууны клипэнд тоглосон байна. Клипний зураг авалтын үеэр Сэм Бритни хоёр дотносож тун удалгүй үерхэх болжээ. Сэм, Бритни нар нэг сарын дотор дотноссон байна. Учир нь клипний зураг авалт аравдугаар сард байсан бол хосууд арваннэгдүгээр сараас эхлэн үерхэж буйгаа нууц байдлаар зарлаад байжээ. Үүний дараа 2017 оны нэгдүгээр сард Бритни хамт авхуулсан зургаа инстаграм хуудаснаа нийтэлснээр албан ёсоор үерхэж байгаагаа зарласан юм.
Бритнигийн хувьд өмнө нь амьдрал зохиож, хоёр хүүхдийн ээж болсон ч салсан. Мөн түүний сэтгэцийн эрүүл мэндийн асуудал хөндөгдөж аавынхаа хараа хяналт доор амьдарч байв. Хосууд 13 насны зөрүүтэй ч удаан хугацаанд хамт байгаа ба Сэм 2021 онд гэрлэлтийн өмнөх гэрээ байгуулсан юм.Энэ нь Бритнигийн хөрөнгөд санаархахгүй гэсэн заалттай аж. Тэд 2021 оны есдүгээр сард сүй тавьсан байна. Тухайн үед Бритни аавынхаа эсрэг шүүхдэж байсан тул хуримаа 2022 онд хийхээр төлөвлөсөн байна. Сэм, Бритни нар 2022 оны дөрөвдүгээр сард хүүхэдтэй болж байгаагаа зарласан. Гэвч Бритнигийн бие муудаж, хосууд хүүхдээ алдсан харамсалтай мэдээг удалгүй хүргэсэн. Гэсэн хэдий ч тэд гэр бүл болохоор зорьж зургаадугаар сарын 9-нд тансаг хурим хийсэн юм. Хуримын дараа Сэм эхнэр Спирсийн худалдаж авсан Калабасас дахь 11.8 сая ам.долларын шинэ харш руу нүүжээ.
Эх сурвалж:Wikipedia, Life and Style magazine, People
Холбоотой мэдээ