Ардчилсан нам бодлогын 11 зөвлөлтэй болж байна

Хуучирсан мэдээ: 2022.06.22-нд нийтлэгдсэн

Ардчилсан нам бодлогын 11 зөвлөлтэй болж байна

Ардчилсан нам бодлогын 11 зөвлөлтэй болж байна
Улсын дээд шүүх 2022 оны гуравдугаар сарын 31-ний өдөр Ардчилсан намын “Үндсэн дүрэм”-ийн нэмэлт өөрчлөлтийг бүртгэсэнтэй холбогдуулан Ардчилсан нам Үндсэн дүрмийн хүрээнд улс төрийн намын шинэтгэлийг эхлүүлээд байна. Мөн дунд шатны намын байгууллагуудын журам, бүтэц зохион байгуулалтад төрийн байгуулалтын загвар зохион байгуулалтыг тусгах, нэвтрүүлэх зорилгын хүрээнд Ардчилсан намын “Үндэсний бодлогын хороо”-г УИХ-ны бүтэцтэй ижил болгох бөгөөд Бодлогын зөвлөлүүдийг УИХ-ын Байнгын хороодтой ижил бүтэц, зохион байгуулалт, чиг үүрэгтэйгээр бодлогын 11 зөвлөлтэй болж байна.
Тус ажлын хүрээнд Ардчилсан нам Үндэсний бодлогын хороо, Үндсэн дүрмийн хороо, Дотоод сонгуулийн хорооны гишүүдийг чадавхижуулах “Бодлогын зөвлөл”-ийн бүтэц, зохион байгуулалт, ажиллах зарчим, чиг үүргийн тухай сургалтыг цахим болон танхим хосолсон хэлбэрээр шат дараатай зохион байгуулж байна.
Өчигдөр /2022. 06.21/ “Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Хууль зүйн бодлогын зөвлөл”-ийн сургалтыг зохион байгуулсан багаад Ардчилсан намын хуулийн хэлтсийн дарга Л.Бадралт Аюулгүй байдал, гадаад бодлого, Хууль зүйн бодлогын хорооны бүтэц, зохион байгуулалт, чиг үүргийн талаар танилцууллаа. Мөн “УИХ-ын байнгын хороонд ажилласан сайн туршлага” сэдвээр  тус намын дэд дарга Д.Ганбаяр, УИХ-ын гишүүн асан Г.Баярсайхан, АН-ын нарийн бичгийн дарга О.Баасанхүү, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин нар оролцожУИХ-ын байнгын хороодын өнөөгийн нөхцөл байдал, болон гадны туршлагын талаар санал солилцож, мэдээлэл өглөө.
Сургалтын төгсгөлд “Ардчилсан намын Үзэл баримтлал” сэдвээр Улс төр, хамтын ажиллагаа хариуцсан дэд дарга Б.Гарамгайбаатар, ҮБХ-ны гишүүн, Төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Сосорбарам нар нийт сургалтад хамрагдсан АН-ын Үндэсний бодлогын хороо, Үндсэн дүрмийн хороо, Дотоод сонгуулийн хорооны гишүүдэд Ардчилсан намын Үзэл баримтлалийн талаар мэдээлэл, танилцуулга хийлээ.
Сургалт 2022 оны 06 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд Төсвийн болон Эдийн засгийн бодлогын зөвлөл, Нийгмийн болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын бодлогын зөвлөл, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн, Үйлдвэржилтийн, Инноваци, цахим бодлогын зөвлөл, Төрийн байгуулалт болон Ёс зүй сахилга хариуцлагын бодлогын зөвлөлийн сургалтууд явагдана. АН-ны ҮБХ-ны гишүүд та бүхэн идэвхтэй оролцоно уу!
АРДЧИЛСАН НАМ
ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗАР
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж