Гэр хорооллын асуудлыг цогцоор шийдэх загвар боловсруулах үүрэг өгөв

Хуучирсан мэдээ: 2022.06.22-нд нийтлэгдсэн

Гэр хорооллын асуудлыг цогцоор шийдэх загвар боловсруулах үүрэг өгөв

Гэр хорооллын асуудлыг цогцоор шийдэх загвар боловсруулах үүрэг өгөв
Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд гэр хорооллын асуудлыг цогцоор шийдэх загвар боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайдад үүрэг болгов.
Нийслэл хотод 200 мянга гаруй айл өрх гэр хорооллын бүсэд амьдарч буй. Гэр хорооллын айл өрхийн яндангаас гарч буй утаа Улаанбаатар хотын агаарын бохирдлын нэлээд хувийг бүрдүүлдэг. Мөн ундны усны хангамж, хөрсний бохирдол, нүхэн жорлон, хог хаягдал зэрэг олон асуудал гэр хорооллын айл өрхүүдэд тулгардаг. Тэдгээр иргэдийн өмнө тулгамдаж буй олон асуудал буйг ийнхүү цогцоор нь шийдвэрлэхээр загвар боловсруулахаар болжээ.

Цар тахлын үед Монгол Улсын эдийн засаг 1992 оноос хойш хоёр дахь удаагаа -5.3 хувь хүртэл агшсан. Тиймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Шинэ сэргэлтийн бодлого"-ыг  УИХ-д өргөн барьж батлуулсан.  Энэ нь цар тахлын дараах эдийн засгийг тэлэх, босгоход зориулагдсан бөгөөд Засгийн газар хөгжлийн том төслүүдийг эхлүүлж, хүртээмжтэй өсөлтийг хангах, экспортыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжихэд чиглэгдсэн.

"Шинэ сэргэлтийн бодлого"-ыг хэрэгжүүлэхэд эхний ээлжид 57 их наяд, бүрэн хэрэгжүүлэхэд нийт 100-120 орчим их наяд төгрөг шаардлагатай.

Б.ТУЯА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж