НЭМЭЛТ:
Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт өнөөдөр /2022.06.22/ 12:54 цагт барилгын ажил явагдаж байх үед "Хүннү 2222" хорооллын хажууд байрлах барилгын кран унаснаас үүдэж, 20 болон 36 настай хоёр залуу нас барсан. Энэ талаар талийгаачийн ар гэрээс тодруулав.
Кранд даруулан нас барсан 20 настай талийгаачийн нагац эгч сэтгүүлчдэд хандан хэлэхдээ, "Хэргийн газарт талийгаачийн ээж ирээд 4-5 цаг зогсож байна. Талийгаачийн ээж бие муутай, өндөр настай хүн байдаг. Одоо зүрх нь өвдөж, даралт нь ихэссэн байдалтай наранд удаан зогч байна. Аюулгүй байдал нь бүрэн хангагдаагүй байсан учраас осол гарсан байна. Төр, засаг иймэрхүү газруудыг хааж, иргэдээ хамгаалах ёстой" гэв.
Барилгын улирал эхэлсэнтэй холбоотойгоор кран унасан осол сүүлийн өдрүүдэд Онцгой байдлын ерөнхий газарт олон бүртгэгдэж байна. Тодруулбал, өнөөдөр /2022.06.22/ 12:54 цагт Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт барилгын ажил явагдаж байх үед "Хүннү 2222" хорооллын хажууд байрлах барилгын кран унасан байна.
Ослын дуудлагын дагуу онцгой байдлын алба хаагчид болон түргэн тусламжийнхан шуурхай очиход кранд дарагдсан хоёр хүн нас барсан байна. Тодруулбал, тус барилга дээр ажиллаж байсан 20- 36 насны хоёр эрэгтэй нас барсан бөгөөд ХУД-ийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.
Одоогоор ослын шалтгаан нөхцлийг тодруулахаар алба хаагчид ажиллаж байгаа бөгөөд мэдээлэл өгөх боломжгүйг НОБГ-аас хэллээ. Харин яаралтай түргэн тусламж болон ГССҮТ-тэй холбогдоход хоёр хүн нас барсан. Нэгэнд нь яаралтай тусламж үзүүлэх гэсэн боловч чадаагүй гэх тайлбар өглөө.