Батлан хамгаалах салбарт “Форд” загварын 10 автомашин бэлэглэлээ

Хуучирсан мэдээ: 2010.08.22-нд нийтлэгдсэн

Батлан хамгаалах салбарт “Форд” загварын 10 автомашин бэлэглэлээ

АНУ-ын Номхон далайн командлал, НҮБ-ын Энхийг дэмжих сангаас хамтран зохион байгуулдаг олон улсын цэргийн хээрийн сургуулилт, дадлага сургалтын хаалтын ажиллагаа энэ сарын 20-нд Таван толгой дахь цэргийн сургалтын нэгдсэн төвд боллоо. Хаалтын ёслолд Батлан хамгаалахын сайд Л.Болд,  дэд сайд, хошууч генерал С.Баасанхүү, АНУ-ын болон НҮБ-ын суурин төлөөлөгч, манай улсад суугаа Элчин сайдын яамдын цэргийн атташе нар оролцов. Мөн энэ үеэр олон улсын хэмжээнд НҮБ-аас зохион байгуулж буй энхийг сахиулах ажиллагаанд оролцож  манай улсын зэвсэгт хүчний үйл ажиллагааг өндрөөр үнэлж буйгаа илэрхийлээд, түлхүүрийг АНУ-ын Ази, Номхон далайгн бүсийн аюулгүй байдлын асуудал хариуцсан Батлан хамгаалахын туслах нарийн бичгийн дарга Уоллес Гергсон тусламжаар олгож буй “Форд” загварын 10 суудлын автомашиныг түлхүүр гардуулан өглөө.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж