Элон Маскийн хүүхэд овгоо солиулахыг хүсчээ

Хуучирсан мэдээ: 2022.06.22-нд нийтлэгдсэн

Элон Маскийн хүүхэд овгоо солиулахыг хүсчээ

Элон Маскийн хүүхэд овгоо солиулахыг хүсчээ

Элон Маскийн долоон хүүхдийн нэг нь албан ёсны нэрээ өөрчлөхийг хүсч, Лос-Анжелес дахь дүүргийн шүүхэд өргөдөл гаргасан. Тэрбээр ээжийнхээ овгийг дагаж, Вивиан Женна Вилсон нэртэй болно гэсэн бөгөөд ямар ч байдлаар алдартай, чинээлэг аавтайгаа дахин холбогдмооргүй байна гэжээ. Түүний ээж Жастин Вилсон нь Элон Маскийн долоон хүүхдийн тавыг нь төрүүлсэн юм.

Вивиан Женна Вилсон нь трансжендер бөгөөд нэр, хүйсийн чиг баримжаагаа өөрчилсөн бичиг баримттай болохыг хүсч байгаа аж. Түүний хуучин нэрийг Ксавьер Александр Маск гэдэг байжээ. Тэрбээр саяхан 18 нас хүрсэн тул Калифорнийн хуулийн дагуу ийнхүү хүсэлт гаргасан байна.

Вивиан Женна Вилсоны нэрээ солих хүссэн тухай мэдээ өнгөрсөн амралтын өдрүүдээр олон нийтийн сүлжээнд тарсан. Овгийг нь солих эсэхийг шийдэх шүүх хурал энэ Баасан гаригт болох юм байна.

Аавуудын өдөр өнгөрсөн Ням гаригт болсон. Элон Маск тэр өдөр твиттер хуудсандаа, аавуудад баярын мэнд дэвшүүлээд, “Би бүх хүүхдүүддээ маш их хайртай” гэж жиргэжээ. Түүнчлэн хүйсийн чиг баримжааны талаарх Маскийн жиргээ сүүлийн үед шүүмжлэл дагуулаад буй. "Би транс хүмүүсийг дэмждэг. Гэхдээ тэр эрэгтэй, тэр эмэгтэй гэх биеийн төлөөний үгнүүд гоо сайхны хар дарсан зүүд юм" гэж Маск хэлжээ.

Эх сурвалж: CNN, SKY NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж