"Олзлогдсон америкчуудын амь насанд баталгаа өгөхгүй"

Хуучирсан мэдээ: 2022.06.22-нд нийтлэгдсэн

"Олзлогдсон америкчуудын амь насанд баталгаа өгөхгүй"

"Олзлогдсон америкчуудын амь насанд баталгаа өгөхгүй"

Украинд олзлогдсон америк цэргүүдийн амь насанд Орос улс баталгаа өгөхгүй гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдэв.

Тэрбээр "Би юу ч баталж чадахгүй. Цаазаар авах үгүй нь мөрдөн байцаалтын ажиллагаанаас шалтгаална" гэж тайлбарлажээ. Өмнө нь Их Британийн иргэн Айден Аслин, Шон Пиннер болон Мароккогийн иргэн Брахим Саадун нар Оросын хяналтад орсон Донецк Ард улсын дээд шүүхээс цаазын ял сонсч, амь насаа алдсан. Тиймээс Украинд байлдаж буй АНУ-ын цэргүүдэд ижил хувь тавилан хүлээж байгаа эсэхийг хэвлэлийнхэн асуусан байна.

Өнгөрсөн долоо хоногт “Daily Telegraph” сонинд АНУ-ын цэргийн албан хаагч асан Александр Друек, Энди Хуйн нарыг Харьковын ойролцоо баривчилсан гэж мэдээлэв. АНУ-ын Төрийн департамент Украинд байлдаж буй АНУ-ын иргэдийн асуудлаар Оростой тохиролцох хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн. Гэвч Кремлийн талаас тодорхой харуй өгөөгүй байв. Дмитрий Песковын мэдэгдлийн дараа АНУ энгийн иргэдээ Украин руу дур мэдэн явахгүй байхыг уриалсан байна.

Эх сурвалж: Tass

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
5
ГайхмаарГайхмаар
5
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж