Холливудын нэрт жүжигчин Жонни Деппийн нэр төрд халдсан гэх үндэслэлээр өрнөсөн шүүх хурал дууссан ч Амбер Херд бууж өгөхгүй байх шинжтэй. Тэрбээр шүүх хурлын тухай нэвтрүүлэгт ярилцлага өгч, түүнд оноосон шийтгэл нь шударга бус гэх мэт мэдээлэл тараасан. Шүүхээс Амберыг Деппэд 10 сая ам.долларын нөхөн төлбөр олгохыг шаардсан. Гэхдээ Амберт тэр хэмжээний мөнгө байхгүй гэдгийг түүний өмгөөлөгч ярьсан юм. Тэгвэл Амбер нөхөн төлбөрийн мөнгө олох шинэ санаа гаргасан нь ном бичих аж.
Амбер хуучин нөхөртэйгөө хэрхэн амьдарч байсан талаар болон салалт яаж өрнөсөн тухай ном бичнэ гэв. Гэхдээ ном бичсэнээр Амбер дахин шүүхэд дуудагдах боломжтой болох юм. Учир нь 2018 онд Амбер "The Washington Post" сонинд Жонни Деппын нэрийг гаргаагүй ч, хүчирхийлүүлж амьдарч байснаа ярьж нийтэлсэн. Тиймээс Амберын бичих ном тус сонины нийтлэлтэй ижил төстэй сэдвийг агуулах тул Жонни түүнийг шүүхэд дахин дуудах эрхтэй болох юм.
Эх сурвалж: Movie Web
Холбоотой мэдээ