"Үндэсний га­­­­­шууд­­­­лын өдөр"-ийг Төв талбайд тэмдэглэнэ

Хуучирсан мэдээ: 2022.06.22-нд нийтлэгдсэн

"Үндэсний га­­­­­шууд­­­­лын өдөр"-ийг Төв талбайд тэмдэглэнэ

"Үндэсний га­­­­­шууд­­­­лын өдөр"-ийг Төв талбайд тэмдэглэнэ

"NoDoubleStan­­­­dard" иргэдийн хөдөл­­­­­­гөө­­­­­­­­­нүү­­­­­­­­дээс хоёр дахь жилдээ "Үндэсний га­­­­­шууд­­­­лын өдөр"-ийг зургадугаар сарын 25-нд 18:00 цагаас Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар болжээ. Энэхүү өдөр Засгийн газрын алдаатай шийдвэр, дабл стандарттай үйл ажиллагааны улмаас амь насаа алдсан иргэддээ хүндэтгэл үзүүлэх юм.

Тухайн өдөр Төв талбайд үзэсгэлэн гаргаж, зул өргөж, гашуудлын хар бөмбөлөг хөөргөж, Төрийн далбааг бөхийлгөн хүндэтгэл үзүүлэх аж. Түүнчлэн Монгол Улсын төрийн далбааг цонх болон гадна хэсэгтээ  мандуулах, тээврийн хэрэгслийн жолооч нар автомашиныхаа гэрлийг асааж явах, 18:00 цагт дуут дохио өгөх, цахим орчинд "Үндэсний гашуудлын өдөр" гэсэн хаштагийг ашиглан  пост оруулах, 18:00 цагаас орон даяар хэвлэл мэдээллийн сувгууд эфир зогсолт хийж, хүндэтгэл үзүүлэхийг уриалжээ.

Үүний зэрэгцээ "NoDoubleStan­­­­dard" иргэдийн хөдөл­­­­­­гөө­­­­­­­­­нөөс Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга болон хотын даргад шаардлага хүргүүлж байгааг хэлэв. Үүнд,

  1. 2022 оны зургадугаар сарын 25-нд гаргасан зөрчилдөө нийт иргэдээсээ уучлалт гуйж, эмгэнэл илэрхийлж хүндэтгэл үзүүлэх
  2. Жил бүрийн зургадугаар сарын 25-ны өдрийг нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр болгон хуульчлах, хуульд нэмэлт өөрчлөлт оруулах
  3. Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг 2022 оны долдугаар сарын 10-ны өдрөөс өмнө нэн даруй хүчингүй болгох,
  4. Ковидын үеийн зээл тусламж, санхүүжилт, түүний зарцуулалтыг 2022 оны долдугаар сарын 10-ны өдрөөс өмнө олон нийтэд ил болгох,
  5. "NoDoubleStan­­­­dard" иргэдийн хөдөл­­­­­­гөө­­­­­­­­­нүү­­­­­­­­дийн залууст хэлс хэрэг үүсгэн хэлмэгдүүлж буй үйл ажиллагаагаа таслан зогсоож өнгөрсөн хугацаанд учруулсан хохирлыг барагдуулах,
  6. Цагдаагийн ерөнхий газрын дарга Ж.Болдыг 2022 оны долдугаар сарын 10-наас өмнө ажлаас нь чөлөөлөх,
  7. Хэлмэгсдийн музейг хууль бусаар буулгасан ч өнөөдрийг хүртэл тус музейг сэргээн байгуулаагүй. Иймд хэлмэгсдийн музейг сэргээн байгуулах ажил эхэлснийг мэдэгдэж байна. Хэлмэгсдийн музейг хуучнаар Д.Нацагдоржийн хөшөөний суурин дээр барьж, цэцэрлэг хүрээлэн болгон тохижуулах газрын асуудлыг нэн даруй шийдэх зэрэг шаардлага багтжээ

Б.ТУЯА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж