Вакцины эсрэг үзэл сармагчны цэцэг тархахад нөлөөлсөн

Хуучирсан мэдээ: 2022.06.22-нд нийтлэгдсэн

Вакцины эсрэг үзэл сармагчны цэцэг тархахад нөлөөлсөн

Вакцины эсрэг үзэл сармагчны цэцэг тархахад нөлөөлсөн

Зун цаг ирж, гадаад дотоодын аялал зугаалга нэмэгдэх болсон энэ үед аливаа зүйлд сэрэмжтэй байх хэрэгтэй. Сүүлийн хоёр жилийн хугацаанд “Covid-19” гарснаар аялал, зугаалга хийх боломжгүй байсан ч тархалт багассанаар дэлхийн олон орон хилээ нээсэн юм.

Тэгвэл цар тахлын дараа дахин нэг аюулт өвчин заналхийлэх болов. “Monkey pox” буюу сармагчны цэцэг өвчин нь Африк, Англи, АНУ зэрэг орнуудад илэрч цаашдаа дэлхийн 42 оронд тархжээ. Агаар дусал болон хүрэлцэхүй замаар халдварлах боломжтой идээт яр гардаг өвчнөөс салхин цэцгийн вакцины тусламжтай хамгаалагдаж болно.

Гэвч баруун болон төв Африкийн зарим орнууд вакцины эсрэг үзлээс болж салхин цэцгийн эсрэг дархлаажуулалтад хамрагдаагүй нь энэ өвчний тархах шалтгаан болсон.

Хэрэв халдвар гарсан улсууд руу зорчих төлөвлөгөөтэй бол ариун цэврийг зайлшгүй баримталж, амны хаалт ашиглахыг зөвлөж байна. Анх 2022 оны нэгдүгээр сарын 1-нд бүртгэгдсэнээс хойш зургадугаар сарын 15-ны байдлаар дэлхийн 2103 лаборатори тус өвчнийг оношилсон. Нийт 42 оронд тархсан гэдэг нь тогтоогдов. Өвчилсөн тохиолдлуудаас гадна нэг нас баралт бүртгэгдсэн байна. Тус өвчний нэг онцлог нь бэлгийн замаар халдварлах боломжтой юм. Нийт бүртгэгдсэн тохиолдлуудын 84 хувь нь Европын орнуудад, 12 хувь нь АНУ, Их Британийн нутаг дэвсгэрт тархсан аж. Сүүлд Өмнөд Солонгос, Сингапурт бүртгэгдсэн. Тиймээс тус улсууд руу аялахаар төлөвлөж байгаа тохиолдолд ариун цэврийг зайлшгүй сахих хэрэгтэй.

Эх сурвалж: WHO

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж