Хуучирсан мэдээ: 2022.06.22-нд нийтлэгдсэн

Нар буцдаггүй

Бидний хэлж заншсанаар “нар буцах” өдөр өнөөдөр тохиож буй. Олон нийтийн сүлжээгээр “Ирээгүй нар буцна гэж байх уу”  гэх хошигнол яваад эхэлжээ. Нар буцдаггүй юм бол зургадугаар сарын 22-ны өдөр яг юу тохиодог вэ?

Дэлхий нарыг эллиптик буюу зуувандуу тойрог замаар тойрдог. Энэ нь дэлхий наранд ойртож эсвэл холддог гэсэн үг юм. Сонирхолтой нь дэлхий наранд ойртох үед Монгол Улсад өвөл харин холдох үед зун болж байдаг гэнэ.

Дэлхий долдугаар сарын 4-нд нарнаас хамгийн хол буюу 152 сая км зайд очдог бол нэгдүгээр сарын 3-нд хамгийн ойр буюу 147 сая км зайд очдог. Тэгэхээр улирал солигдох үйл явц нь нарнаас хэр хол зайд оршиж байгаад биш нарны гэрлийн тусах өнцөг нь хэд вэ гэдэгт учир байгаа юм.

Одоогоор дэлхий нь тэнхлэгээрээ 23 градусын хазгай байгаа юм. Энэ нь нарны гэрэл дэлхий дээр тусах өнцгийг мөн өөрчилдөг. Нарны гэрэл хэр эгц тусч байгаагаас хамааран өдөр, шөнийн урт өөр өөр байдаг.

Эгц дээрээс буюу 90 градусын өнцгөөр тусдаг өргөргийг хойд хэсэгт "Мэлхийн зам", өмнөд хэсэгт "Матрын зам" гэдэг.

Нар хамгийн эгц тусч буй зургадугаар сарын 21-ний өдөр бөмбөрцгийн хойд хэсэгт амьдарч буй бидний хувьд хамгийн урт өдрийг мэдрэх боломжийг олгодог ажээ.

Өнөөдөр /2022.06.22/  "Мэлхийн зам" дээр нар 90 градусаар туссан тусгал "Матрын зам" руу шилжих явцад орж байгаа учраас зуны халуун өдрүүд үргэлжилсээр байх болно.

Г.БҮЖИНЛХАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж