"Монголд “PUBG” хөгжих үнэндээ болоогүй юм байна"

Хуучирсан мэдээ: 2022.06.22-нд нийтлэгдсэн

"Монголд “PUBG” хөгжих үнэндээ болоогүй юм байна"

"Монголд “PUBG” хөгжих үнэндээ болоогүй юм байна"

“Electronic Sports Festival” буюу “ESF22” өчигдөр/2022.06.21/ эхэлж, “PUBG Mobile” болон Mobile Legends”-ийн аваргууд тодров. Энэхүү арга хэмжээний төрөл тус бүрийн аварга нь ирэх арваннэгдүгээр сард “IESF World Championship”-д оролцох эрх авах чухал ач холбогдолтой.

Ийнхүү “PUBG Mobile” төрөлд дэлхийн чансааны дөрөвдүгээр эрэмбэтэй “Stalwart Esports” баг шалгарч, эх орноо төлөөлөх эрх авав. Тэмцээний үнэ цэнтэй тоглогч буюу “MVP”-ээр “Stalwart Esports” багийн тоглогч “TOP” буюу А.Бүрэнбаяр тодорсон бол амжилт нь ахисан шилдэг тоглогчоор “Deadeyes Guys” багийн “Nurzed” тодорчээ.

Энэ үеэр “TOP” бусад багуудад хандан хатуухан шүүмжлэлийг хэлээд амжжээ. Тэрбээр “Сүүлийн дөрвөн тэмцээн дараалан шилдэг тоглогчоор шалгарч байна. Үнэнийг хэлэхэд сэтгэгдэл өндөр байна гэж худлаа хэлэхгүй. Монголд “PUBG” хөгжих үнэндээ болоогүй юм байна. Ерөөсөө ямар ч өрсөлдөөн алга гэдгийг л хэлье. Монгол багууд хороороо л явдаг болчихож. Гомдох нь ч хаашаа юм бэ дээ. Аймар олуулаа нийлээд л манайхыг хорлох гэж үзэж байна. Тэр хоронд нь оролцож байгаа дүү нар, найзууд бүгдэд нь хэлэхэд "Та нар яагаад өөрсдийнхөө ирээдүйг бодохгүй байгаа юм бэ" гэж асуумаар байна. Яагаад шат ахихгүй байгаа юм бэ? Хороо хутгаад олон улсад гар л даа. Чадвар нь байхгүй байна ш дээ. Үнэхээр юм яриад явахыг хүссэн ч тэгээгүй. Миний нэг ах, сайн найз байлаа. Энэ хүртэл хүндэлж явсан шүү” гэв.

Тэгвэл “Mobile Legends”-ийн аваргаар “Positive Gaming” баг тодорч, эх орноо төлөөлөн Балиг зорихоор болжээ. Тус төрлийн шилдэг тоглогчоор аварга багийн тоглогч “Killboth” тодорсон аж.

Өнөөдрийн хөтөлбөрийг та бүхэндээ танилцуулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
50
ЗөвЗөв
13
ХахаХаха
6
ТэнэглэлТэнэглэл
4
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж