Өндөр хүү тогтоосон ломбардуудад шаардлага хүргүүлжээ

Хуучирсан мэдээ: 2022.06.22-нд нийтлэгдсэн

Өндөр хүү тогтоосон ломбардуудад шаардлага хүргүүлжээ

Өндөр хүү тогтоосон ломбардуудад шаардлага хүргүүлжээ

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас ломбардуудад шалгалт хийжээ. Энэхүү шалгалтыг Covid-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн хэрэгжилт хангагдаж буй эсэхийг тогтоох зорилготойгоор хийжээ.

Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд “Барьцаалан зээлдүүлэх газар зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээний хүүгийн хэмжээг сарын гурван хувиас, алдангийн хэмжээг өдрийн 0.2 хувиас хэтрүүлэхгүй тооцно” гэж заасан байдаг. Мөн барьцааны эд зүйлсийг үнэлэхдээ зах зээлийн үнээс 50-80 хувиар доогуур үнэлж авдаг, зээлийн хүү нь барьцаалсан эд зүйлээс шалтгаалан 7, 14, 21, 30 хоногийн хугацаатайгаар хүү тооцдог. Зарим барьцаалан зээлдүүлэх газар нь хугацаа хэтэрсэн хоног тутмаас алданги тооцдог, “Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний нийтлэг шаардлага MNS 5274:2017 стандарт”-ыг хэрэгжүүлэхгүй байх зэрэг зөрчил нийтлэг илэрсэн байна.

Албан бус тоогоор Монгол Улсад 1000 орчим ломбард үйл ажиллагаа явуулдаг. Өнөөдрийн байдлаар 300 орчим нь хаалгаа барьжээ.

Түр хуулиар 2021 оны долдугаар сарын 1-нийг хүртэл ломбардын хүүг гурван хувь, алдангийг өдөрт 0.2 хувь болгож, иргэдийн барьцаа хөрөнгийг зарж борлуулахгүй байх зохицуулалт хийсэн. Барьцаалан зээлдэх үйл ажиллагаа эрхлэгчид дээрх хуулийг Үндсэн хууль, Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн үйлдэл гэж үзэж байгаа аж. Тиймээс хэрэгжүүлэх боломжгүй гэж үзээд, ШӨХТГ, Засгийн газарт шаардах бичиг хүргүүлж, хуулийг цуцалж, хүчингүй болгохыг шаардаж байв.

Аймгуудад үйл ажиллагаа явуулж буй ломбардууд зээлийн гэрээний сарын хүү 6-7 хувь, алдангийн хэмжээ өдрийн 0.3-0.5 хувь байсан тул хугацаатай үүрэг өгч  хуулийн хэрэгжилтийг ханган ажиллах чиглэл өгсөн байна.

Мөн Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг есөн барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгчид /ломбард/-ийн зээлийн хүү 3.5-10 хувь буюу хууль зөрчиж гэрээ байгуулах замаар хэрэглэгчийн эрхийг хохироож байгаа нь шалгалтаар илэрчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж