Э.Амарбатын нэр төр сэргээх шүүх хурал болно

Хуучирсан мэдээ: 2010.08.22-нд нийтлэгдсэн

Э.Амарбатын нэр төр сэргээх шүүх хурал болно

Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн дарга асан Э.Амарбатын нэр төрд халдаж гүтгэсэн гэх үндэслэлээр шүүхэд дуудагдсан өмгөөлөгч С.Ганчимэгийг маргааш 14.00 цагт Сүхбаатар дүүргийн шүүхийн иргэний хэргийн танхимд шүүх юм. Тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сард Э.Амарбатыг өөрийг нь хүчирхийлсэн гэх мэдээллийг хэвлэл мэдээллээр цацаад зогсохгүй Улсын ерөнхий прокурорын дэргэдэх  мөрдөн байцаах албанд гомдол гаргасан юм. Гэвч  хууль хяналтынхан гомдлыг шалгаж үзээд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 175.1-ээр “Гомдол мэдээллийг хянах явцад эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэл байхгүй, байцаан шийтгэх ажиллагаа явуулж  болохгүй нөхцөлд байдал тогтоогдсон бол эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тогтоол гаргана” гэснийг үндэслэн хэрэг үүсгэхээс татгалзсан юм. Харин дараа нь нэр төрөө сэргээлгэхээр  Э.Амарбат өмгөөлөгч Ганчимэгийг шүүхэд өгсөн юм.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж