“Predator” киноны мангас мэт баг зүүсэн Украины мэргэн буучийн бичлэг цахим сүлжээнд олны анхаарлыг татаж байна. Тус бичлэгт ногоон өнгийн өнгөлөн далдлалттай хувцас, баг зүүсэн мэргэн буудагч амарч байгаа нь гардаг.
Дайн эхэлснээс хойш мэргэн буучдын дунд янз бүрийн киноны хэсэг, дүрүүдийг дуурайх тохиолдлууд мэр сэр гарах болсон юм. Өмнө нь Жокерын багтай байлдагчид тулалдаж буй бичлэг ч мөн ил болсон.
Бичлэг дээрх багтай цэргийг Каспер гэдэг аж. Тэрбээр “Энэ дайн сэтгэлийг минь шархлуулж байна. Сэтгэл минь хагарсан шил шиг л байна. Цаашид амьдрах урам зориг алга” гэв.
Тус бичлэг дээрх өөр нэг цэрэг дайны нөхцөл байдлыг “Predator" кинотой зүйрлэн украинчууд харь гаригийнхан /оросуудыг төлөөлүүлэн/ тулалдаж байна” гэж хошигножээ. Оросоос Украинд хоёрдугаар сарын 24-нд түрэмгийлж эхэлсэн. Өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд Украины олон мянган иргэд эх орноосоо дүрвэж, дэлхийн эдийн засаг ганхсан.
Эх сурвалж: ladbible
Холбоотой мэдээ