Цемент ачсан “Норд бенз” осолдож, жолооч нь нас баржээ

Хуучирсан мэдээ: 2022.06.22-нд нийтлэгдсэн

Цемент ачсан “Норд бенз” осолдож, жолооч нь нас баржээ

Цемент ачсан “Норд бенз” осолдож, жолооч нь нас баржээ

Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Зээлтийн даваа гэдэг газарт цемент ачсан том оврын ачааны автомашин онхолджээ. Осол өнөө өглөө үүрээр аймгийн төвөөс баруун хойд зүгт 50 км-т болсон байна. Ачааны автомашин Баян-Өлгий аймгийн төвөөс Цагааннуур тосгоны чиглэлд зорчиж явсан аж.

Тус аймгийн онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид очиход “Норд бенз” загварын ачааны автомашин замын хажуу руу онхолдож, 36 настай жолооч нас барсан байв. Тухайн жолооч нь Улаанбаатар хотын харьяат бөгөөд цогцсыг нь  гаргаж аймгийн Цагдаагийн газрын хэрэг бүртгэгчид шилжүүлэн өгсөн аж.

  • Мөн өнгөрөгч өдрүүдэд иргэд усанд осолдож амиа насаа алджээ. Тодруулбал, Хөвсгөл аймгийн  “Цагаан нуур”-нд 26 настай эмэгтэй  “Тоёота Вингрөүд” загварын суудлын автомашинтайгаа,
  • Архангай аймгийн Өгийнуур сумын Тамирын-Улаан хошуу гэдэг газар 15 настай эрэгтэй,
  • Нийслэлийн Хан-Уул дүүргийн орчимд “Туул” голд оршин суух хаяг, нэр тодорхойгүй 35-40 орчим насны эрэгтэй хүн тус тус осолдсон харамсалтай хэрэг гарав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж