Тайванийн агаарын бүсийг Хятадын 29 онгоц зөрчжээ

Хуучирсан мэдээ: 2022.06.22-нд нийтлэгдсэн

Тайванийн агаарын бүсийг Хятадын 29 онгоц зөрчжээ

Тайванийн агаарын бүсийг Хятадын 29 онгоц зөрчжээ

Тайванийн агаарын довтолгооноос хамгаалах бүсэд Хятадын 29 онгоц зөвшөөрөлгүй нэвтэрч, зөрчжээ. Үүний 17 нь сөнөөгч, зургаа нь Н-6 бөмбөгдөгч онгоц байсан бөгөөд агаараас түлш цэнэглэгч, шумбагч онгоц эсэргүүцэгчид ч багтсан байна. Тиймээс Тайвань анхааруулга өгөхийн тулд өчигдөр /2022.06.22/ тийрэлтэт онгоцнуудаа илгээсэн байна.

Хятад улс сүүлийн жилүүдэд Тайванийн агаарын довтолгооноос хамгаалах бүс рүү ойр ойрхон нислэг үйлдэх болсон. Энэхүү цэргийн үйл ажиллагааг “саарал бүсийн дайн” гэж нэрлэдэг бөгөөд Тайванийн цэргүүдийг удаа дараалан өдөөн хатгаж, ядраах, хариу үйлдлийг нь шалгах зорилготой гэж үздэг.

Зарим онгоцнууд нь зүүн хойд зүгт Пратас руу ниссэн бол зарим нь Тайванийг Филиппинээс тусгаарладаг Баши суваг руу нисчээ. Тайванийн агаарын орон зайд нэвтэрч буй үйлдлээ улс орны бүрэн эрхт байдлыг хамгаалах зорилготой сургуулилалт гэж Хятадын тал мэдэгдэж байсан. Гэхдээ энэ удаад ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.

Хятад улс 2022 он гарснаас хойш хоёр ч удаа Тайванийн агаарын орон зайд нэвтэрсэн. Эхнийх нь нэгдүгээр сарын 23-нд 39 онгоц, хоёр дахь нь тавдугаар сарын 30-нд 30 онгоц тус тус нэвтэрч байв. БНХАУ-ын армийн зүгээс өнгөрсөн сарын эл үйлдлээ АНУ-тай хуйвалдсаны эсрэг сануулга гэж зарлажээ. “Хятадын цэргийн заналхийлэл урьд өмнөхөөсөө илүү ноцтой болж байна” гэж Тайванийн Гадаад хэргийн сайд Жозеф Ву хэллээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж