Орос улс Хятадын хамгийн том нефтийн нийлүүлэгч боллоо

Хуучирсан мэдээ: 2022.06.22-нд нийтлэгдсэн

Орос улс Хятадын хамгийн том нефтийн нийлүүлэгч боллоо

Орос улс Хятадын хамгийн том нефтийн нийлүүлэгч боллоо

Украины дайнаас үүдэлтэй хориг арга хэмжээний улмаас Москвагаас хямд үнээр түүхий нефтээ Бээжинд худалдаж буй. Улмаар Орос улс нь Хятадын хамгийн том газрын тос нийлүүлэгч болoв. ОХУ-ын нефтийн импорт өнгөрсөн оны мөн үеэс 55 хувиар өсч, тавдугаар сард дээд амжилт тогтоожээ. Энэ үзүүлэлт нь Саудын Арабыг даван гарч Хятадын хамгийн том нийлүүлэгч болсон гэдгийг илтгэв. Цар тахлын хязгаарлалт болон удааширч буй эдийн засгийн эрэлт хэрэгцээ багассан ч Хятад улс нь Оросоос нефть худалдан авахаа нэмэгдүүлэв.

Үүний нэг илрэл нь хоёрдугаар сард Хятад, Оросын удирдагч нар хоёр улсын найрамдалт харилцаанд хязгаар байхгүй гэж мэдэгдсэн юм. Украины эсрэг хийсэн дайны улмаас Европын болон АНУ-ын худалдан авагчид Оросын эрчим хүчнээс татгалзаж байгаатай холбогдуулан Хятадын компаниудын худалдан авалт нэмэгдсэн. Тэр дундаа улсын боловсруулах үйлдвэр Синопек, төрийн мэдлийн Жэнхуа Ойл зэрэг компаниуд Оросын түүхий нефтийн худалдан авалтаа сүүлийн саруудад нэмэгдүүлсэн байна. Хятадын Гаалийн ерөнхий газрын мэдээлснээр, өнгөрсөн сард тус улс руу Зүүн Сибирийн Номхон далайн хоолойгоор нийлүүлсэн хэмжээ болон далайгаар тээвэрлэсэн нийлүүлэлтийн хэмжээ нийтдээ 8.42 сая тонн болжээ.

Өмнө нь Хятад улс Саудын Арабаас 7.82 тонн нефть худалдан авч байсан юм. АНУ, Их Британи гуравдугаар сард Оросын нефтийг хориглоно гэж мэдэгдсэн. Энэ нь барууны орнууд Украины түрэмгийллийн эсрэг эдийн засгийн хариу арга хэмжээг эрчимжүүлж байгаатай холбоотой. Мөн Европын холбоо нь Оросын хийнээс хамааралтай байдлаа зогсоохоор ажиллаж байна. Гэхдээ Оросын газрын тосны орлого аль хэдийн багасаж эхэлсэн бөгөөд Европын бусад орнууд эрчим хүчний өөр эх үүсвэр хайх эрэл нь амжилттай өрнөж байна .

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж