Украинчуудад зургаадугаар сарын 18-нд олзлогдсон Оросын нисгэгч өөрийгөө Вагнер хувийн цэргийн компанийн хөлсний ажилтан ба сард 200 мянган рублийн цалин авч байсан гэж мэдээлэв.
Украины цахим мэдээллийн хэвлэл болох “censor.net”-ийн ерөнхий редактор Юрий Бутусов “Facebook” дээр тус нисгэгчийн тухай мэдээлжээ. Олзлогдсон нисгэгч нь Оросын агаарын цэргийн хүчний хошууч Андрей Федорчуков юм.
Бутусов өөрийн цахим хуудаснаа "Байцаалтын үеэр Федорчуков довтолгооны гол бай нь Украины зэвсэгт хүчний түшиц газар байсан гэж ярьсан. Өмнө нь тэрбээр Украины хотуудад бөмбөгдөлтийн ажиллагаа явуулж байжээ. Федорчуков хөлсний цэрэг ч гэлээ хоригдол солигдох журмаар эх орон руу нь буцаана гэж найдаж байгаагаа хэлсэн. Тэрбээр хоригдол солилцох үйл ажиллагаанд оролцохгүй байх боломжтой тул гэм бурууг нь хүлээлгэнэ. Оросын нисэх онгоцнууд навигацийн томоохон асуудалтай байгааг тэмдэглэх нь зүйтэй.
Федорчуков “Garmin”-ийн навигатор болон “Pronebo” программтай ухаалаг гар утсыг биедээ авч явж байсан. Энэ нь Оросын агаарын цэргийн хүчний онгоцон дээрх навигацийн төхөөрөмжөөс илүү нарийвчлалтай байршлыг заадаг юм" гэж бичжээ.
Андрей Федорчуков Оросын Су-25 довтолгооны нисэх онгоцыг жолоодож байсан ба Украины нд 72-р салангид механикжсан бригад (Хар Запорожчуудын нэрээр нэрлэгдсэн) тус хөлгийг сөнөөсөн байна.
Эх сурвалж: Ukrayinska Pravda