“Өвлийн хайрын дуу” киноны жүжигчин Чой Жи Вү 2018 онд хуримаа хийж, өнгөрсөн оны арваннэгдүгээр сард охинтой болсон. Түүнийг нөхрөөсөө саяхан салсан гэдэг. Алдартай жүжигчин бүсгүй нөхрийнхөө халдлагад өртсөн гэх мэдээлэл Өмнөд Солонгосын хэвлэлээр анх зургадугаар сарын 14-нд гарчээ.
Тодруулбал, Сөүлийн Ионсан дүүргийн Итэвон дахь байшингийнхаа өмнө алдартай бүсгүй нөхөртөө хутгалуулсан гэв. Жүжигчин бүсгүйг эмнэлэгт хүргэсэн бөгөөд нөхрийг нь хүний аминд хүрэхээр завдсан гэсэн үндэслэлээр хориод байна. Анхан шатны мөрдөн байцаалтын явцад нөхөр нь зэвсгээ бэлдчихээд хэрэг үйлдэхээр байшингийн үүдэнд хүлээж байсан гэв.
Халдлагад өртсөн жүжигчин эмэгтэй хэн болох нь тодорхойгүй байсан ч эхнэр, нөхөр хоёрын нас, хэргийн баримттай таарч байгаа тул Чой Жи Вү юм байна гэж дүгнэсэн аж. Харин Чой Жи Вү уг мэдээллийг эрс няцааж, цахим хуудсандаа мэдээлэл оруулсан. Жүжигчин бүсгүйн менежментийг хариуцаж ажилладаг “YG Entertainment”-аас мэдээлэл өгөөгүй байгаа нь улам их хардлага төрүүлж буй аж.
Чой Жи Вүгээс гадна Жан Юн Жү, Чой Жи Ён, Чае Юн Ин зэрэг эмэгтэй жүжигчдийг ч байж болзошгүй гэж таамаглаж байна. Тэдний дундаас Чой Жи Ёны нөхөр нь цуу яриаг үгүйсгэхийн тулд хамтдаа жаргалтай байгаа зургуудаа нийтэлжээ.
Эх сурвалж: KBIZOOM
Холбоотой мэдээ