Ким Жон Ун удахгүй Covid-19-ийг ялснаа зарлана гэв

Хуучирсан мэдээ: 2022.06.22-нд нийтлэгдсэн

Ким Жон Ун удахгүй Covid-19-ийг ялснаа зарлана гэв

Ким Жон Ун удахгүй Covid-19-ийг ялснаа зарлана гэв

Хойд Солонгост Covid-19 цар тахлын халдвар гарсныг албан ёсоор мэдээлснээс хойш дөнгөж сарын хугацаа өнгөрч байгаа ч Пёньян хэдийнэ ялалтаа зарлахаар бэлтгэж байна гэж Сөүлийн тагнуулын байгууллага мэдээллэв. Дэлхий дахин бүтэн хоёр жил цар тахлын давалгаанд өртөж, олон сая хүн нас барж, өвчилж байхад Хойд Солонгос халдвар гараагүй гэж "мэлзсээр" өнгөрсөн тавдугаар сарыг хүрсэн юм.

Хойд Солонгост халдварыг илрүүлэх оношлуур хангалтгүй учраас халуурах шинж тэмдэгтэй хүмүүсийг өвчлөлд тооцож байв. Эрүүл мэндийн систем нь хөгжөөгүй Хойд Солонгос улс хаалттай бодлогоосоо үүдэж, цар тахлын эсрэг вакцин нөөцөлж чадаагүй. Гэсэн ч Хойд Солонгосын албан ёсны мэдээллээр тус улсын 26 сая иргэний 18 хувьд нь шинж тэмдэг илэрсэн ба 100 хүрэхгүй нас баралт бүртгэжээ.

Сөүлийн засгийн газраас мэдээлснээр удирдагч Ким Жон Уны хүчтэй, ойлгомжтой удирдлага дор Хойд Солонгос цар тахлыг давсан гэж агуулгатай мэдэгдлийг ойрын хугацаанд зарлахаар Пёньян бэлтгэж байгаа гэнэ. Цар тахлыг ялснаа тунхаглах нь Ким Жон Уныг алдаршуулахад чиглэсэн бөгөөд удаан хугацаанд хөл хорио, хязгаарлалт тогтоох нь дэглэмийг ганхуулах эрсдэлтэй гэж үзэж байгаа аж.

Сүүлийн долоо хоногийн мэдээллээр Хойд Солонгост өдөрт бүртгэгдэх халдварын тоо 30 мянгаас 17 мянга болж буурсан ба нийтдээ 73 хүн нас барсан гэв.

ЭХ СУРВАЛЖ: LOS ANGELES TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж