ГХЯ: Японд нас барсан монгол иргэний ар гэртэй холбогдсон

Хуучирсан мэдээ: 2022.06.21-нд нийтлэгдсэн

ГХЯ: Японд нас барсан монгол иргэний ар гэртэй холбогдсон

ГХЯ: Японд нас барсан монгол иргэний ар гэртэй холбогдсон

Японы Йокохама мужийн Исого-кү хотод өнгөрсөн Баасан гаригийн шөнө гурван автомашин мөргөлдсөний улмаас нэг хүн амиа алдаж, гурван хүн хөнгөн бэртжээ. Ослын улмаас нас барсан эрэгтэй Монгол Улсын иргэн байсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдсан юм.

Гадаад харилцааны яамнаас энэ талаар тодруулахад "Японы талаас Монгол Улсын иргэн авто ослоор нас барсан тухай мэдээллийг өчигдөр Токио дахь Элчин Сайдын Яаманд албан ёсоор ирүүлсэн. Нас барсан иргэн 32 настай, эрэгтэй. Гадаад харилцааны яамны Консулын газраас ар гэрийнхэнд нь мэдээлэл хүргүүлэх, шаардлагатай туслалцаа дэмжлэг үзүүлэн ажиллаж байна" гэлээ.

Японы Ёкохама мужийн Цагдаагийн газраас мэдээлснээр, дээрх осол зургадугаар сарын 17-ны өдрийн 20:30 цагийн орчимд Шинмори-чогийн уулзвар дээр гарчээ. Хөнгөн оврын автомашин уулзвараар зүүн эргэхдээ эсрэг эгнээний хоёр машинтай мөргөлдсөн байна. Тус автомашиныг жолоодож явсан монгол залуу эмнэлэгт хүргэгдсэн ч удалгүй нас баржээ. Эсрэг эгнээнд явсан хоёр машинд эрэгтэй, эмэгтэй нийт гурван хүн явсан бөгөөд хөнгөн бэртсэн аж. Мужийн Цагдаагийн газар ослын шалтгааныг тогтоохоор нарийвчлан шалгаж буй юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж