Төв цэнгэлдэхэд болох “Nigth with us” тоглолтыг гэнэт цуцалжээ

Хуучирсан мэдээ: 2022.06.21-нд нийтлэгдсэн

Төв цэнгэлдэхэд болох “Nigth with us” тоглолтыг гэнэт цуцалжээ

Төв цэнгэлдэхэд болох “Nigth with us” тоглолтыг гэнэт цуцалжээ

"Камертон" хамтлагийн дуучин Г.Мэнд-Амар өнөөдөр /2022.06.21/ мэдээлэл хийлээ. Тэрбээр "Камертон", "Никитон", "Хурд", "Харанга", "Гурван охин" хамтлагийн хамтарсан “Nigth with us” тоглолтын хугацааг Төв цэнгэлдэх хүрээлэнгийн захиргаанаас гэнэт хойшлуулсан талаар олон нийтэд танилцуулав. Г.Мэнд-Амар энэхүү шийдвэр тоглолтын зохион байгуулалт, төлөвлөгөө, тайз засал гээд олон бэлтгэл ажлыг нурааж байгаад харамсч буйгаа илэрхийллээ.

Г.Мэнд-Амар "Энэ сарын 24-нд буюу ирэх Баасан гаригт болохоор төлөвлөсөн “Nigth with us” тоглолтын зохион байгуулалтад гэнэтийн өөрчлөлт орлоо. Учир нь Төв цэнгэлдэх хүрээлэнгээс нэгдсэн мэдээлэл өгөөгүйн улмаас ийнхүү тоглолтыг өөр газар зохион байгуулахаар болж байна. Сонсогчдоосоо хүлцэл өчиж, тоглолтыг цуцлахгүйгээр байршлыг өөрчилж буйгаа мэдэгдэж байна. Тиймээс тасалбар авсан хүмүүс санаа зоволтгүй, тоглолтоо үзэхийг хүсье" гэж хэлэв.

Төв цэнгэлдэх хүрээлэнд болох уг тоглолтын арга хэмжээг Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тэмдэглэж өнгөрүүлэх бэлтгэл ажилтай холбоотойгоор ийнхүү гэнэт цуцалжээ. Энэ нь ч зохион байгуулагчдын дургүйцлийг хүргэсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
11
ЗөвЗөв
9
ХахаХаха
4
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж