Монголд 16 орны 100 гаруй эрдэмтэн, судлаач чуулж байна

Хуучирсан мэдээ: 2022.06.21-нд нийтлэгдсэн

Монголд 16 орны 100 гаруй эрдэмтэн, судлаач чуулж байна

Монголд 16 орны 100 гаруй эрдэмтэн, судлаач чуулж байна

Орчин цагийн математикийн ухааны нэгэн төрөл болох оновчлол, симуляци, оновчтой удирдлагын хурал буюу ICOSC (International Conference on Optimization, Simulation and Control) долоо дахь удаагаа 2022 оны зургадугаар сарын 20-наас 22-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна.

Энэхүү хурал гурван жилд нэг удаа зохион байгуулагддаг бөгөөд Монголд 2002 онд анх удаа болж байжээ. Энэ удаагийн хурлыг Монгол Улсын их сургууль, Шинжлэх ухааны академи, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, Герман Монголын Ашигт малтмал, технологийн их сургууль хамтран зохион байгуулж байна.

Тус хуралд дэлхийн 16 орны 100 гаруй эрдэмтэн, судлаач оролцож, хамгийн сүүлийн үеийн нээлт, ололт, амжилтаа хуваалцан, хөгжлийн хэтийн чиг хандлагыг тодорхойлох, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх, монгол эрдэмтдийн бүтээлийг дэлхийд таниулан сурталчлах ач холбогдлын талаар хэлэлцэж буй юм.

Энэ удаагийн хурал МУИС-ийн түүхт 80 жилийн ойн босгон дээр зохион байгуулагдаж буйгаар онцлог бөгөөд цаг үеийн онцгой нөхцөл байдлаас хамаарч цахим болон танхим хосолсон хэлбэрээр явагдаж байна.

Г.БҮЖИНЛХАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж