Дэлхийн хөлбөмбөгийн тэргүүн хатагтай ажлаа өгнө

Хуучирсан мэдээ: 2022.06.21-нд нийтлэгдсэн

Дэлхийн хөлбөмбөгийн тэргүүн хатагтай ажлаа өгнө

Дэлхийн хөлбөмбөгийн тэргүүн хатагтай ажлаа өгнө

"Челси"-гийн жинхэнэ эзэн, солилцоо, наймааны хатан гэгддэг орос бүсгүй Марина Грановская үүрэгт ажлаа хүлээлгэн өгч байгаа ажээ. Английн хөлбөмбөгийн "Челси" клубын Үйл ажиллагаа хариуцсан захирлаар ажилладаг түүнийг ирэх есдүгээр сарын 1-нээс өмнө клубыг орхино гэж Их Британийн өдөр тутмын “The Telegraph” сонин мэдээлэв.

Өдгөө 47 настай орос бүсгүй өнгөрсөн жил Европын оны шилдэг клубын захирал болсон юм.

"Челси"-г Оросын тэрбумтан Роман Абрамовичоос худалдан авсан АНУ-ын тэрбумтан Тодд Боэли өөрийн багаа бүрдүүлж байгаа гэнэ. Саяхан тус клубын тэргүүн Брюс Бак ажлаа хүлээлгэн өгсөн бол энэ удаад клубын хөгжөөн дэмжигчдийн хайрыг татсан Марина Гранаовская ажлаасаа гарах нь.

Роман Абрамович, Марина Грановская хоёр эртний танилууд бөгөөд Марина олон жилийн турш Романы баруун гар, бизнесийнх нь итгэлт туслах байсан билээ.

Казахстаны “Prosports” сайтын тодорхойлсноор Марина Грановская бол дэлхийн хөлбөмбөгийн тэргүүн хатагтай.

Их Британийн Засгийн газрын дарамт шахалтын улмаас Путины ойрын хүн гэх шалтгаанаар Роман Абрамович тус улс дахь бүхий л хөрөнгө, бизнесээ зогсоож, зарсан.

Та бүхэн Марина Грановскаягийн талаар өгүүлэх "Дэлхийн хөлбөмбөгийн тэргүүн хатагтай" нийтлэлийг уншихыг хүсвэл энд дарна уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж