Цэнгэг усны хамгийн том загас олджээ

Хуучирсан мэдээ: 2022.06.21-нд нийтлэгдсэн

Цэнгэг усны хамгийн том загас олджээ

Цэнгэг усны хамгийн том загас олджээ

Камбожийн Меконг голоос барьсан, 300 кг жинтэй загас дэлхийн түүхэнд цэнгэг усны хамгийн том загас болон бичигдэж буй талаар эрдэмтэд мэдэгдэв. Өмнө нь 2005 онд Тайландад барьж байсан 646 фунт (293 кг) жинтэй, Меконгийн аварга муур загас дэлхийн хамгийн том гэх "тодотгол" хүртэж байжээ. Меконг гол нь биологийн төрөл зүйлээр баялаг боловч хэт их загас агнуур, далан, бохирдол зэрэг нь эмзэг экосистемд нь сөргөөр нөлөөлж байгаа аж.

Төвдийн өндөрлөгөөс Хятад, Мьянмар, Тайланд, Лаос, Камбож, Вьетнамаар дамжин урсдаг. АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн Меконгийн гайхамшгуудыг удирддаг биологич Зеб Хоган зургаан тивийг дамнан, 20 гаруй жил загас судлахдаа цэнгэг усны ийм том загас олж хараагүй тухайгаа ярьжээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж