Оросын сүйрсэн танкуудаар Европ даяар парад хийнэ

Хуучирсан мэдээ: 2022.06.21-нд нийтлэгдсэн

Оросын сүйрсэн танкуудаар Европ даяар парад хийнэ

Оросын сүйрсэн танкуудаар Европ даяар парад хийнэ

Украин улс дайнд сүйдсэн Оросын танк болон тээврийн хэрэгслүүдээр үзэсгэлэн нээж, Европ даяар парад хийхээр төлөвлөж байна. Уг парад Варшаваас эхлэх бөгөөд Берлин, Парис, Мадрид, Лиссабон гэсэн дарааллаар явах аж.

Дайн эхэлснээс хойш Орос улс 1477 танк, 3588 хуягт машинаа алдсан гэж Украины албаныхан мэдэгдэв. Зарим пуужин, шатсан танк, цэргийн машинуудыг өдгөө Киев хотноо дэлгээд буй юм. Гэвч Орос улс танк, цэргийн техникийнхээ алдагдлыг үнэн зөвөөр мэдээлдэггүй. Танкууд нь олноороо устаж байгаа тул хуучны машин техникүүдээ сэргээн ашиглаж эхэлсэн гэх мэдээлэл байна.

Украины хувьд 3696 танк, хуягт техникээ дайнд алдсан гэж Оросын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Игорь Конашенков өчигдөр /2022.06.20/ мэдээлжээ.

Эх сурвалж: BLOOMBERG

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж