601,204 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2022.06.22-нд нийтлэгдсэн

601,204 ширхэг хувьцаа арилжжээ

2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр энгийн арилжаагаар 27 хувьцаат компанийн 159,698,542 төгрөгийн үнийн дүн бүхий 601,204 ширхэг хувьцаа арилжигдсанаас 11 хувьцаат компанийн хувьцааны ханш өсөж, 14 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс  "Тандэм инвэст ББСБ" ХК (VIK +5.56%), "АПУ" ХК (APU +2.9%) болон "Говь" ХК (GOV +2.14%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монинжбар" ХК (MIB -13,7%) , "Булган ундрага" ХК (BUN -11.95%) болон "ЛэндМН ББСБ" ХК (LEND -5.21%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн 37,048 ширхэг нэгж эрхийг 219,061,000 төгрөгөөр арилжаалсан бол компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 2,205 ширхэг үнэт цаасыг 222,120,952 төгрөгөөр тус тус арилжааллаа.

ТOP-20 индекс 0.44 хувиар буурч, 33,453.45 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,795,365,090,301 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж