Хонгконгийн алдарт хөвдөг ресторан живжээ

Хуучирсан мэдээ: 2022.06.21-нд нийтлэгдсэн

Хонгконгийн алдарт хөвдөг ресторан живжээ

Хонгконгийн алдарт хөвдөг ресторан живжээ

Хонгконгийн алдарт "Жумбо" ресторан 50 гаруй жил үйл ажиллагаа явуулсан ч өнгөрсөн Ням гаригт живсэн байна. Тус рестораныг хэдхэн хоногийн өмнө боомтоос холдуулах шийдвэр гарсан бөгөөд живсэн нь бүх нийтийн гайхашралыг төрүүлэв. "Жумбо" ресторан Өмнөд Хятадын тэнгист тодорхойгүй газар осолдсон гэж толгой компаниас нь мэдээлжээ.

Тус ресторанаар Их Британийн хатан хаан, Том Круз, Ричард Брэнсон зэрэг дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүс үйлчлүүлдэг байсан аж. Мөн Жеймс Бондын кинонд гардаг байна. Дэлхий дахинаа Covid-19-ийн цар тахал гарснаас хойш хаагдаад байсан тус рестораны үйл ажиллагааг сэргээхийн тулд инженерийн баг хөлсөлж, засвар хийх байсан ч живсэн нь тун харамсалтай юм.

"Осол болсон газрын усны гүн 1000 гаруй метр байгаа нь аврах ажиллагаа явуулахад ихээхэн хүндрэл учруулж байна" гэж толгой компанийн төлөөлөгч нэмж хэлжээ. Цар тахал тус рестораны хувьд хамгийн хүнд цохилт болсон байна. Учир нь 2013 оноос хойш ресторан алдагдалтай ажиллажээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж