Этиопын босогчид 200 гаруй энгийн иргэнийг хөнөөжээ

Хуучирсан мэдээ: 2022.06.21-нд нийтлэгдсэн

Этиопын босогчид 200 гаруй энгийн иргэнийг хөнөөжээ

Этиопын босогчид 200 гаруй энгийн иргэнийг хөнөөжээ

Этиопын Ороми мужид Оромогийн чөлөөлөх арми (OLA) гэх босогчдын бүлэглэл 200 гаруй энгийн иргэний аминд хүрсэн талаар хүний эрхийн байгууллага болон албаныхан мэдэгдэв. Хохирогчдын дийлэнх нь Амхара ястанууд байсан гэж цагдаагийн албанаас мэдээлжээ. Ороми мужийн Гимби хотод болсон "аллага" цагдаа болон босогчдын бүлгийн мөргөлдөөнөөс үүдэлтэй аж.

Босогчдын бүлэглэлийг Этиопын засгийн газраас террорист байгууллага гэж зарласан бөгөөд энгийн иргэд рүү халдаж, Амхара үндэстнийг онилсон гэж үргэлж буруутгагддаг байна. Энэ үйл явдал 2020 онд Этиопын хойд хэсгийн Тигрэй мужид тулалдаан эхэлснээс хойш тус улсад тохиолдсон хамгийн аймшигт хэрцгий хэргүүдийн нэг болжээ. Тухайн үед Абийн засгийн газар болон түүний хөрш зэргэлдээх Амхара бүс нутгийн холбоотнууд Тигрейн Ардын Чөлөөлөх Фронт (TPLF)-ын бослогыг дарахыг оролдож байсан аж.

Амьд үлдсэн болон оргосон хүмүүс цагдаагийн ажилтанд ярихдаа "Босогчдын бүлэглэлийн гишүүд тосгоноор дамжин өнгөрөх гэж оролдсон. Зэвсэглэсэн нутгийн иргэд босогчдын бүлгийг тосгоноороо дамжин өнгөрүүлэхгүй гэж хөөснөөр халдлага эхэлсэн" гэжээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж