"ҮАБЗ Ч.Мөнхбаярын амь насны аюулгүй байдлыг хариуцах ёстой"

Хуучирсан мэдээ: 2022.06.21-нд нийтлэгдсэн

"ҮАБЗ Ч.Мөнхбаярын амь насны аюулгүй байдлыг хариуцах ёстой"

"ҮАБЗ Ч.Мөнхбаярын амь насны аюулгүй байдлыг хариуцах ёстой"

Иргэн Ч.Мөнхбаярыг энэ оны хоёрдугаар сарын 17-ны өдөр Тагнуулын ерөнхий газраас гадаадын тагнуулын байгууллагын үүрэг даалгавар, санхүүжилтээр үйл ажиллагаа явуулж, хууль бусаар хамтран ажилласан гэх үндэслэлээр баривчилсан.

Ч.Мөнхбаярт Эрүүгийн хуулийн Тусгай анги (ЭХТА)-ийн 19.4.1 дэх зүйлд зааснаар шалгаж эхэлсэн. Тэрбээр 125 дахь хоногтоо хоригдож байгаа буюу 461-р хорих ангийн эмнэлэгт дөрөв дэх хоногтоо хэвтэн эмчлүүлж байна. Өнөөдөр түүний өмгөөлөгч Г.Баасан, А.Батдорж нар “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ.

Өмгөөлөгч Г.БААСАН:

-Ч.Мөнхбаярыг яллах прокурорын тогтоолд БНХАУ-ын эсрэг хууль бусаар тагнуулын ажиллагаа явуулсан гэж ялласан. Монгол Улсын Үндсэн хууль, эрүү, тагнуул, прокурорын хуулиудад Хятадын эрх ашгийг хамгаалж, Монгол Улсын иргэнийг яллах тухай үг өгүүлбэр, утга санаа байхгүй. Монгол Улсад мөрдөгдөж байгаа хуульд байхгүй зүйл заалтаар ял оноосон.

Өмгөөлөгч А.БАТДОРЖ:

-Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадлыг зөрчсөн үйлдэл Ч.Мөнхбаярт байхгүй. БНХАУ-ын эсрэг үйл ажиллагаа явуулсан гэж зохиомол хэрэг тулгасан жигшүүрт явдал болж байна.

Өмгөөлөгчдийн зүгээс гүйцэтгэх амжиллагааг 1 жил 3 сар явуулсан боловч нотолгоо олоогүй, хавтаст хэрэгт авагдсан материалд төрийн нууцад хамаарах мэдээ, мэдээлэл, эд зүйл огт байхгүй учраас нууцаас гаргаж, уг асуудлыг Үндсэн хуулийн Цэц, Улсын Их Хурал, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл (ҮАБЗ), Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК), олон нийтийн төлөөлөл оролцуулсан хэлэлцүүлэг хийх хүсэлтийг ҮАБЗ-д гаргаж байгаагаа мэдэгдлээ.

Мөн иргэн Ч.Мөнхбаярт “цагдан хорих”-оос өөр хэлбэрийн таслан сэргийлэх арга хэмжээ авах өмгөөлөгчдийн зүгээс гаргасан удаа дараагийн хүсэлтийг хангаагүй аж. Үүний улмаас Ч.Мөнхбаярын амь насны аюулгүй байдал баталгаагүй болж байгаа тул суллах хүсэлтийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр нэн яаралтай хэлэлцэн шийдвэрлэх ёстой гэж үзэж байна гэв.

ЭХТА-ийн 19.4 дүгээр зүйл. Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах

Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан; гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.

Г.МЯГМАРСОЛЬ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж