Өндөр хүчдэлийн шон дээр согтуу залуу гарчээ

Хуучирсан мэдээ: 2010.08.22-нд нийтлэгдсэн

Өндөр хүчдэлийн шон дээр согтуу залуу гарчээ

Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Хайлаастын эхний буудал буюу 17 дугаар сургуулийн буудлын замын зүүн талын  өндөр хүчдэлийн шон дээр согтуу хүн байна гэсэн дуудлага  нийслэлийн Онцгой байдлын ерөнхий газарт иржээ. Яг одоо тус газарт Онцгой байдлын газрынхан  ажиллаж байна. Шон дээр гарчиахаад буухгүй байгаа хүн нь 25-30 орчим насны эрэгтэй, согтуу залуу байгаа аж. Одоогийн байдлаар тэрээр  өндөр хүчдэлийн шонгийн хоёр утасны хооронд зогсоод доош буухыг хүсэхгүй байгаа гэнэ. Түүнийг буулгахын тулд үсэрч буух тавцан бэлтгэсэн бөгөөд зөлууг буулгахын тулд онцгойгийнхон гуйж ятгах зэргээр ухааруулахыг оролдож байгаа  гэнэ.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж