Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр, зочид буудлын салбарын орлого 2022 оны эхний дөрвөн сард 99 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 46 (86.9 хувь) тэрбум төгрөгөөр өсчээ. Үүнд 3 ба түүнээс дээш одтой буудлын орлого 31.6 (89.3 хувь) тэрбум төгрөг, зэрэглэлгүй зочид буудал болон амралтын газрын орлого 13.1 (79.4 хувь) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Зочид буудлын салбарын орлого 2022 оны дөрөвдүгээр сард 27.3 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 1.7 (5.7 хувь) тэрбум төгрөгөөр буурчээ. Үүнд 3 ба түүнээс дээш одтой буудлын орлого 453.4 (12.8 хувь) сая төгрөг, зэрэглэлгүй зочид буудлын орлого 1.3 (13.4 хувь) тэрбум төгрөгөөр буурсан нь голлон нөлөөлсөн байна.
Зочид буудлын салбарын 2022 оны эхний дөрвөн сарын нийт орлогын 67.7 хувийг 3 ба түүнээс дээш одтой зочид буудал, 29.9 хувийг зэрэглэлгүй зочид буудал, амралтын газар, 2.4 хувийг 2 одтой зочид буудлын орлого тус тус эзэлжээ.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ