Хуучирсан мэдээ: 2022.06.21-нд нийтлэгдсэн

2022 оны 6 дугаар сарын 7-ны өдөр Барилга, хот байгуулалтын Яам, “Улаанбаатар төмөр зам” ХНН нь  “МАК” ХХК, “Монцемент билдинг материалс” ХХК-ийн төлөөллүүдтэй  уулзалт хийж, цементийн тээвэрлэлт, вагон хангалтын талаар хэлэлцсэн. Уулзалтаар дотоодын цементийн хэрэгцээг хангах ажлыг эрчимжүүлж, цементийн тээвэрлэлтийг нэмэгдүүлэх үүднээс “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн зүгээс цемент үйлдвэрлэгч “МАК” ХХК, “Монцемент билдинг материалс” ХХК-иудыг тодорхой тооны вагоноор нэмж ханган, тээвэрлэлтийг тасралтгүй, саадгүй гүйцэтгэж байна.

Улаанбаатар хотын цемент борлуулах захуудад цементийн олдоц ховор, үнэ өндөр байгаа нь “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн ачилт тээвэрлэлтээс шалтгаалсан зүйл байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

“Улаанбаатар төмөр зам” ХНН нь энэ он гарснаас хойш 6 дугаар сарын 21-нийг хүртэлх хугацаанд  “Монцемент билдинг материалс” ХХК-ийн 2316, “МАК” ХХК-ийн 3284, Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК-ны 1805 вагон цементийг ачиж тээвэрлээд байна.

“Улаанбаатар төмөр зам” ХНН нь дулааны цахилгаан станцуудын нүүрс, нефтийн бүтээгдэхүүн, барилгын материал, өргөн хэрэглээний болон хүнсний бараа зэрэг нийгмийн хэрэгцээний нэн шаардлагатай ачааг 24 цагийн туршид тасралтгүй, найдвартай, хөнгөн шуурхай тээвэрлэх ажлыг хариуцлагатайгаар гүйцэтгэж байна.

                                          “Улаанбаатар төмөр зам” ХНН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж