Хятадын Шинжаан мужаас орж ирэх импортын бараа, бүтээгдэхүүнийг өнөөдөр /2022.06.21/-өөс эхлэн хориглох шинэ журам гарлаа. Учир нь, тус бүс нутгийн уйгар иргэдийг хүчээр албадан хөдөлмөр эрхлүүлдэг ба шинэ нийгмийн сургалт нэр дор эрхийг нь хясан боогдуулж байна гэж АНУ мэдэгдсэн юм.
Хэрэв импортын хоригийг цуцлах хүсэлтэй бол Шинжаан мужтай хамтран ажилладаг байгууллагууд албадан хөдөлмөрөөр үйл ажиллагаа явуулдаггүйгээ батлах хэрэгтэй гэж тус улсын засгийн газраас мэдэгдэв. Шинжаан мужаас хөвөн, улаан лооль зэргийг ипортлодог ба АНУ-ын хэд хэдэн компаниуд үйлдвэрлэлээ тус мужид явуулдаг байна.
Уйгурын албадан хөдөлмөрөөс урьдчилан сэргийлэх тухай хууль (UFLPA)-ийн дагуу бүх импортын хязгаарлалтыг сунгах болно. Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр АНУ-ын хууль тогтоогчид "Хятадын Коммунист намын боолын хөдөлмөрийг ашиглах, хүн төрөлхтний эсрэг онц ноцтой гэмт хэрэгт бид цаашид хамтран оролцохгүй гэсэн тодорхой мессэж өгч байна" гэж мэдэгджээ.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ