"Улаанбаатар-Гуанжоу, Хөх Хотын нислэг энэ сард эхлэхгүй"

Хуучирсан мэдээ: 2022.06.21-нд нийтлэгдсэн

"Улаанбаатар-Гуанжоу, Хөх Хотын нислэг энэ сард эхлэхгүй"

"Улаанбаатар-Гуанжоу, Хөх Хотын нислэг энэ сард эхлэхгүй"

Цар тахлын улмаас Монгол-Хятадын агаарын хил хаагдсанаас хойш 28 сар өнгөрчээ. Хоёр орны төлөөлөгчид болон холбогдох албаны хүмүүс агаарын хилийг нээж, долоо хоног тутамд нислэг үйлдэх талаар хэлэлцэж, шийдэлд хүрсэн талаар өнгөрсөн сард мэдээлсэн билээ. Тодруулбал, зургадугаар сарын 1-нээс Улаанбаатар-Гуанжоу, Хөх Хот руу нислэг эхлэх байв.

Өнөөдрийн байдлаар шийдвэр албажаагүйгээс нислэгийг эхлүүлээгүй бөгөөд ирэх долдугаар сараас тус чиглэлд нислэг эхлүүлэх үүрэг өгсөн байна.

Монголын агаарын тээврийн авиа компаниуд нислэг хийдэг Шанхай, Бээжингээс бусад хот руу долоо хоногт нэг удаа нислэг үйлдэх талаар Засгийн газраас танилцуулсан. Ингэснээр МИАТ хувьцаат компани Гуанжоу чиглэлд, "Аэро Монголиа" компани Хөх хотын чиглэлд нисэх болсон юм. Тус компаниудад ямар нэгэн албан шийдвэр, мэдэгдэл ирээгүй учир энэ сард нислэг эхлэхгүй байж ч магадгүй аж.

МИАТ, "Аэро Монголиа" компанитай холбогдож энэ талаар тодруулахад Засгийн газрын хуралдаанаас танилцуулсан шийдвэр албан бус. Хятад руу нислэг үйлдэх хуваарь болоод ямар ямар авиа компаниуд үйлчлэх талаар шийд ирээгүйг хэлэв.

Гадаад харилцааны яамнаас энэ талаар тодруулахад, "ИНЕГ болон агаарын тээврийн авиа компаниуд хуваарь болон нислэгийн чиглэлийг тодорхой болгоно. ГХЯ-наас агаарын хилийг нээх талаар санал хүсэлт хүргүүлсэн. Түүнээс тус чиглэлд үйлдэх нислэгийг ИНЕГ хариуцна" гэлээ.

Монголын талаас хоёр улсын хоорондын агаарын харилцаа, хуваарьт нислэгийг нээх саналыг Хятадын талд удаа дараа тавьсны эцэст зургадугаар сарын 1-нээс хоёр улсын агаарын хилийг нээхээр болсон. Эхний ээлжид хоёр улсын агаарын тээвэрлэгчид хоёр долоо хоногт нэг удаа нислэг үйлдэх боломжтой байхаар тохиролцож, Хятадын талаас "Air China" компанид зөвшөөрөл олгож магадгүй юм байна. Харин Монголын талаас Бээжин, Шанхай хотоос бусад чиглэлд хоёр долоо хоногт нэг удаа зорчигч тээврийн нислэг үйлдэх боломжтойг албаныхан хэлсэн. Нөхцөл байдлаас шалтгаалж агаарын хилийг ирэх сараас нээх асуудлыг дахин хойшлуулж болзошгүй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж