Зеленский: Орос Африкийг барьцаалж байна

Хуучирсан мэдээ: 2022.06.21-нд нийтлэгдсэн

Зеленский: Орос Африкийг барьцаалж байна

Зеленский: Орос Африкийг барьцаалж байна

Украины ерөнхийлөгч Владимир Зеленский өнгөрсөн Даваа гаригт Африкийн холбоо (AU)-нд хандан "Орос улс тус улсыг дайны барьцаа болгож байна" гэж хэлэв. Учир нь Оросын түрэмгийлэл Украины үр тарианы гарцыг хаасан. Үүнээс улбаалан Украинаас ихэнх үр тариагаа бүрдүүлдэг байсан улс орнууд өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй тулгарч буйн нэг нь Африк юм. Улмаар дэлхий дахинд хүнсний үнэ огцом өсөөд байгаа билээ. Зеленский тиймдээ ч Африкийн холбоонд “Африк бол манай эх орны эсрэг дайныг өдөөсөн улсын барьцаа” гэж хэлсэн биз ээ.

Зеленский болон түүнтэй хэлэлцэгчид Хар тэнгисийн үр тариа тээвэрлэх гарцыг буцаан нээх ажиллагаанд орсон гэж ярьжээ. Мөн тэрбээр Африкт дайн өрнөөгүй мэт боловч хүнсний аюулгүй байдал тус улсын олон арван гэр бүлд сөргөөр нөлөөлж буйг бодолцон, энх тайвны талд байхыг хүссэн байна. Учир нь гуравдугаар сарын 17-нд болсон НҮБ-ын санал хураалтад Африкийн орнууд хоёр хуваагдсан. НҮБ-ын гишүүн Африкийн 54 орноос 17 нь дайныг буруушаасан тул Зеленский Африкийн холбоонд хандан үг хэлжээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж