ОХУ-ын ерөнхийлөгч асан Дмитрий Медведев өчигдөр /2022.06.20/ “АНУ-тай цөмийн зэвсгийн аливаа хэлэлцээ хийх нь утгагүй. АНУ-ын тал хэлэлцээ хийх хүсэлт гаргатал хүлээнэ” гэж мэдэгдэв.
Рональд Рейган 1981 онд АНУ-ын засгийн эрхэнд гарснаас хойш өнөөг хүртэл Москва, Вашингтон хоёр цөмийн зэвсгийг хорогдуулах хэд хэдэн томоохон гэрээ, хэлэлцээр хийсэн. Гэвч Орос улс Украин руу довтолсон нь Москва ба барууныхны харилцааг ноцтой болгосон юм. 1962 оны Кубын пуужингийн хямралаас хойш Орос улс барууныхантай харьцангуй тайван харилцаатай байсан.
Медведев ерөнхийлөгч байх хугацаандаа буюу 2010 онд Барак Обаматай Стратегийн зэвсгийг хорогдуулах гэрээ үзэглэсэн. Энэ гэрээг 2021 оны хоёрдугаар сард таван жилээр сунгажээ. Тэрбээр өдгөө ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн орлогч даргаар ажиллаж байна.
Медведев телеграм хуудастаа “Одоохондоо АНУ-тай цөмийн зэвсгээс ангижрах талаар хэлэлцээ хийх шаардлагагүй. Тэд өөрсдөө гуйх ёстой” гэж бичжээ.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ