Дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол зохион байгуулна

Хуучирсан мэдээ: 2022.06.21-нд нийтлэгдсэн

Дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол зохион байгуулна

Дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол зохион байгуулна

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2022 оны зургадугаар сарын 15-ны өдөр 01/662 тоот албан бичгээр Улсын дээд шүүхийн шүүгчид Нямдоогийн Баярмааг, мөн өдрийн 01/663 тоот албан бичгээр Улсын дээд шүүхийн шүүгчид Дэмбэрэлийн Батбаатарыг тус тус нэр дэвшүүлэн, Улсын Их Хуралд ирүүлсэн.

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2022 оны зургадугаар сарын 17-ны хуралдаанаар нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг 2022 оны долдугаар сарын 4-ний өдөр зохион байгуулахаар шийдвэрлэлээ.

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн танилцуулгатай дараах холбоосоор танилцана уу.

           Нямдоогийн Баярмаа

           Дэмбэрэлийн Батбаатар

Нэр дэвшигчийн сонсгол явуулахтай холбогдуулан иргэд, олон нийт нэр дэвшигчдийн мэдээлэлтэй танилцаж, сонирхож буй асуулт, санал, хүсэлтээ ажлын хэсгийн 51-267155 утсаар болон munkhchimeg@parliament.mn хаягаар ирүүлэх бөгөөд нэр дэвшигчийн сонсголд оролцох хүсэлтэй иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллага, олон нийтийн байгууллага Нэр дэвшигчийн сонсголд оролцогчийн бүртгэлийн хуудас”-ыг бөглөж, 2022 оны долдугаар сарын 2-ны өдрийн 17.00 цагаас өмнө munkhchimeg@parliament.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны Ажлын алба

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж