Далайд бие засч, савангаар биеэ угаавал 800 доллараар торгоно

Хуучирсан мэдээ: 2022.06.21-нд нийтлэгдсэн

Далайд бие засч, савангаар биеэ угаавал 800 доллараар торгоно

Далайд бие засч, савангаар биеэ угаавал 800 доллараар торгоно

Испанийн эрэг дагуу жуулчид далайд бие засах, эсвэл саван ашиглан биеэ угаавал 800 ам.доллараар торгох хууль баталжээ. Галиси бүс нутгийн Виго хотын хууль тогтоогчид далайд бие засах нь эрүүл ахуй, ариун цэврийг зөрчсөн "хөнгөн зөрчил" гэж үзсэн байна. Энэхүү хуультай уялдуулан аялал жуулчлалын улиралд далайн эрэг дагуу нийтийн бие засах газрууд нэмэлтээр байгуулахаар төлөвлөжээ. Хэрэв хүмүүс далайд удаа дараа бие засах зөрчил гаргавал торгохоос илүү хүнд шийтгэл оноох ч боломжтой гэж хууль тогтоогчид анхааруулсан аж.

Үүний зэрэгцээ далайн эргээс бикини хувцастай чигээрээ хотын гудамжаар явбал зохимжгүй хувцасласан гэх үндэслэлээр торгууль ногдуулах гэнэ. Тэр ч бүү хэл элсгүй газар бикинигээ халхалсан хувцас өмсөөгүй бол торгох аж. Эрэгтэйчүүдийн тухайд цээж нүцгэн явахыг хориглосон байна. Түүнчлэн хог хаях, хийн баллон авч явах, эрэг дээр мах шарах зэргийг хориглож, торгох гэнэ. Энэхүү хатуу хууль ирэх долдугаар сарын 18-наас хүчин төгөлдөр үйлчлэх аж.

Өмнө нь Испанийн Мальорка, Ибиза зэрэг арлуудад бүх баяр, ёслолыг оролцуулан өдөрт нэг хүн согтууруулах ундааны зүйл зургаан ширхэгээс илүү хэрэглэхийг хориглож, хязгаарласан. Балеарын арлуудын засгийн газраас согтууруулах ундааг шөнийн цагаар /оройны 21.30 цагаас өглөөний 8:00 цаг хүртэл/ худалдаалахыг хориглосон. Шинэ хуулиар тус арлуудын бүсэд хоолон дээрээ гурваас илүү уух зүйл захиалбал нэмэлт төлбөр төлөх ёстой болжээ.

Испани ийнхүү амрагч, жуулчдад хамааралтай хуулийн зохицуулалтаа чангаруулсан нь аялал жуулчлалын нэр хүндээ сэргээхийг хичээж буй арга зам аж. Тус улс Европын аялал жуулчлалын төв болохынхоо хувьд аялал жуулчлалтай холбоотой таагүй зүйлсийг арилгаж, олон улсын хөрөнгө оруулагчдад сайн нэр олохыг зорьж буй юм байна.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж