2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр энгийн арилжаагаар 37 хувьцаат компанийн 131,119,237 төгрөгийн үнийн дүн бүхий 424,373 ширхэг хувьцаа арилжигдсанаас 14 хувьцаат компанийн хувьцааны ханш өсөж, 19 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Авто импекс" ХК (AOI +14.29%), "Булган ундрага" ХК (BUN +9.56%) болон "Би ди сек" ХК (BDS +7.93%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хай би ойл" ХК (HBO -14.71%), "Тандэм инвэст ББСБ" ХК (VIK -11.98%) болон "Улсын их дэлгүүр" ХК (UID -8.59%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 68,246 ширхэг нэгж эрхийг 16,896,840 төгрөгөөр арилжаалсан бол компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 2031 ширхэг үнэт цаасыг 209,779,908.6 төгрөгөөр тус тус арилжааллаа.
ТOP-20 индекс 0.32 хувиар буурч, 33,607.88 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,761,470,427,592 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ