Сүүлийн хоёр жилд манай улсын хөдөлмөрийн зах зээл маш хүнд сорилтуудтай тулгарч байна. Зөвхөн манайд ч биш, цар тахлын нөлөөгөөр улс орон бүрд хүмүүс ажил хийхээс татгалзах болж, АНУ-д л гэхэд 2022 онд анх удаа шинээр зарлагдсан ажлын байрны тоо, ажил горилогчдын тооноос давсан байна.
Монгол улсын хувьд, салбар бүрд чадварлаг сайн ажилтны тоо цөөрсөн, шинээр ажилд орох хүн олдохгүй, тогтвор суурьшил муутай зэрэг асуудлууд гарч ирсэн нь компаниудад эдийн засгийн хүндрэлээс ч дутуугүй хүнд цохилт болоод байгаа аж. Энэ асуудлыг шийдэхээр Монголын хүний нөөцийн салбарын үндсэн гүүр Zangia.mn-ийн хамт олон нэгэн шинэ үйлчилгээг зах зээлд танилцуулж байгаа юм байна.
Манай улсад ажил хийх боломжтой насны 1,232,885 иргэн байдгийн 300,000 нь мал аж ахуй ба газар тариалангийн салбарт, 90,000 нь төрийн албанд, 98,000 нь боловсролын салбарт, 50,000 нь эрүүл мэндийн салбарт, 104,000 нь ажилгүй харин үлдсэн 588,785 иргэн хувийн салбарт ажил, алба эрхэлж байна. Харин Zangia.mn сайтыг 600,000 орчим хүн байнга ашигладаг, дотоодын 10,000 гаруй компани гишүүн байгууллага болж нэгдсэн зэрэг тоо баримтаас дүгнэвэл хөдөлмөрийн зах зээлийн харилцааны 90 гаруй хувь нь тус сайтаар дамжиж байна. Тиймээс тэд өөрсдийн туршлага, цуглуулсан дата дээрээ үндэслэн ажилтнуудыг ажлын байран дээрх сургалтад хамруулах замаар чадавхжуулж үнэ цэнтэй ажилтан болгох Zangia Academy цахим сургалтын платформыг хөгжүүлээд байна.
Zangia Academy дараах үндсэн 4 философийг баримталж ажиллах болно:
1.Хичээлийн сонголт.
Одоо байгаа сургалтуудын ихэнх нь бүтэцлэгдээгүй байна. Бид өнөөдөр Монголын томоохон байгууллагуудад ямар ажлын байран дээр, ямар ур чадвар хүсэж байгааг тодорхойлоод,тэр сургалтуудыг цогц байдлаар,системтэйгээр нийлүүлснээр илүү үр дүнтэй байх сургалтын платформыг бий болгохоор зорьж байна. Өөрөөр хэлбэл манай платформ дээр гарж буй хичээлүүд бол компаниудын зүгээс хамгийн их захиалж, эрэлхийлж байгаа чадварууд гэсэн үг.
- Чанар.
Zangia Academy-д зөвхөн салбартаа танигдсан, хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн багш нараар заалгасан ур чадварын хичээлүүд тавигдах болно. Тэгж байж бид нар мэдлэг түгээх, чадвар олгох ажлаа бүрэн дүүрэн хийж чадна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл youtube платформтой адилаар, дуртай хүн нь хэдэн минутын "хичээл" бэлдээд, хичээлээ зардаг, мөнгө хийх платформ болох нь манай зорилго биш. Энэ ч утгаараа маш олон тооны чанаргүй хичээлүүдийн цуглуулгыг бөөгнүүлэхийн оронд, цөөн тооны маш чанартай, хүнийг бодитоор чадваржуулах хичээлүүд байх нь зүйтэй гэж үзэж байна. Бид багш нарын стандарт дээр өндөр шалгуур тавьж бусдаас ялгарч ажиллах болно.
- Үнэ.
Хэрэглэгчийн талаас харахад, өнөөдөр ажиллаж байгаа болон ажил хайж байгаа хүмүүсийн хувьд танхимаар сургалт авахад зардал ихтэй, бусад сургалтын платформыг ашиглахад үнэтэй байна. Танхимын сургалт бол түгжрэл, ирж очих, дээрээс нь сургалтын төлбөр өндөр гээд хүндрэлтэй байх тал бий. Тэгвэл үүнийг Zangia Academy шийднэ. Бидний зорилго бол цахим хичээл зарж ашиг олохдоо бус, харин хамгийн бага өртгөөр хамгийн олон хүнийг мэдлэгжүүлж, чадваржуулах явдал юм. Тэгэхээр бидний зорилго бол Монгол улсад мэдлэг, чадвараа хөгжүүлэхэд тулгардаг өртгийг чадах хэмжээгээр буулгах явдал юм. Энэ өртгийг буулгаснаар ажлын байран дээр байгаа илүү олон хүмүүст ч чадвараа хөгжүүлэх боломжийг бүрдүүлнэ. Тийм учраас манай платформ ихэнх сургалтуудаа манайд бүртгэлтэй байдаг 10,000 компанийн 600,000 гаруй ажилтнуудад бүгдэд нь үнэгүй нээж өгч байгаа билээ.
Kомпанийн талаас харахад маш цөөн тооны том байгууллагууд л өөрсдийн санхүүгээрээ сургалтын нэгжүүд байгуулж ажилтнуудаа хөгжүүлж бусад олонх нь сургалтын үйл ажиллагааг төдийлөн хийж чадахгүй байгаа. Cургалтын цогц платформ хөгжүүлэх нь зардал өндөртэйгөөс гадна, know-how дутагдана, дээрээс нь хүн-цаг их шаардагдана. Өөрөөр хэлбэл компаниуд одоогийн байгаа болон шинээр орж ирж буй ажилтнуудаа хэрхэн яаж хөгжүүлэх вэ гэдэг дээр гацсан байдалтай байна. Тэгвэл, Zangia Academy-н сургалтын цогц системд бүртгэгдсэнээр бүх ажилтнуудаа үнэ төлбөргүй хөгжүүлээд зогсохгүй, хамгийн хэрэгцээтэй, эрэлттэй хичээлүүдийг өндөр чанартайгаар өөрсдөө захиалж авах бололцоо анх удаа бүрдэж байгаа юм. Мөн ажилтнуудынхаа боловсорч буй явцыг хянах, хэн хэн, хэдэн хичээлд суусныг мэдэх, цаашилбал шалгалт өгч сертификатжуулах боломжтой тийм цогц систем үнэгүй дагалдаж буй болно.
Дахин хэлэхэд бидний зорилго бол сургалт зарж ашиг орлого олох биш хямд, үнэгүй сургалтаар ард иргэдээ чадваржуулж хөгжүүлэх явдал юм.
- Чадвараа илтгэх хялбар гарц
Zangia Academy-н маш том давуу тал бол сургалтад хамрагдаж буй иргэн бүрийн мэдлэгийг шалгаад, сертификатжуулаад зогсохгүй иргэн бүр өөрсдийн сонголтоороо эдгээр амжилтуудаа Zangia.mn дээрх cv-дээ хавсаргах шинэ боломж бүрдэж байгаа. Ингэснээр нэг талдаа байгууллагууд ажилтныг дахин, дахин шалгах шаардлагагүй, бас ажлын байр хайж байгаа хүмүүс олон газарт сургалтад суугаад тэр бүртээ шалгалт өгөөд байхгүй манайхаас сургалтаа аваад шалгалтаа өгч аль ч байгууллагад хүлээн зөвшөөрөгдөх боломжтой болно. Бүх иргэн Zangia Academy-д сурсан, үзсэн, шалгалт өгсөн хичээлүүдээ Zangia.mn дээрх cv-дээ харагдуулахаар сонгож болно. Жишээ нь иргэн Бат Microsoft Excel-ийн хичээлийг бүтэн үзэж дуусгаснаар cv-дээ харагдуулахаар тохиргоо хийвэл, иргэн Бат-н cv-г харж буй бүх байгууллага энэ хүн Excel-ийн хичээлийг үзсэн, шалгалтыг нь өгсөн гэх мэдээллийг шууд харах боломжтой. Ингэснээр байгууллага болгон хүн бүрээс "Та Excel мэдэх үү? Хэр сайн мэдэх вэ? Мэдлэгээ яаж нотлох уу?" гэсэн цаг, ажиллагаа их ордог процессыг хялбаршуулж, өртгийг нь 0 болгож байгаа болно.
Нээлтийн арга хэмжээг Zangia.mn-ийн үүсгэн байгуулагч, Захирал Т.Баяр болон Zangia.mn-ийн үүсгэн байгуулагч, Захирал Б.Түвшинтулга ёслол төгөлдөр нээлээ.
Zangia.mn-ийн хамт олон Монголын топ 120 ААН-ийн захирал, хүний нөөцийн удирдах ажилтнуудыг оролцуулсан “VIP Reception” арга хэмжээг жил бүр зохион байгуулж ирсэн бөгөөд энэ жилийн арга хэмжээнийхээ үеэр Zangia Academy төслөө албан ёсоор танилцуулж нээлтийг нь хийсэн юм. Хүрэлцэн ирсэн байгууллагуудаас дурдвал АПУ ХК, М-Си-Эс групп, Ард Санхүүгийн Нэгдэл ХК, Бишрэлт групп, Жавхлант дистрибюшн ХХК, Магнай Трейд ХХК, Макс групп, Мишээл групп, Монкон групп, Мөнххада ХХК, Очир Ундраа ХХК, Номин Холдинг ХХК, Таван толгой түлш ХХК гэх мэт томоохон байгууллагууд бүгд уригдан оролцсон юм.
Арга хэмжээний зургуудаас:
Холбоотой мэдээ