Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч, 18 настай Н ходоод нь задарч нас барсан хэрэг гарав. Эмнэлгийн зүгээс түүний үхлийн шалтгааныг ходоод нь задарсан гэж дүгнэжээ. Харамсалтай нь, ходоод нь юунаас болж хагарсныг хэн ч тогтоож чадсангүй. Энэ хэргийг ЦЕГ шалгаж буй гэх ч хэрэг шударгаар шийдэгдэнэ гэхэд эргэлзээтэй. Эрүүл саруул хүүгээ эр цэргийн албанд үлдсэн нэгэн ээж ийнхүү хагацал, зовлонд унав. Эх оронд хүүгээ тушаагаад эцэст хөрсөн цогцос, амьгүй биеийг нь авсан ээж, аав цөөнгүй. Сүүлийн үед батлан хамгаалах салбараас бараан мэдээ тасрахаа болиод удаж байна. 2019 оноос хойш цэргийн яргалал, дэглэлтээс болж амиа алдсан, амиа хорлосон тохиолдол цөөнгүй гарч, олон нийтэд дуулиан болдог. Гэвч армийн яргаллаас болж амиа алдсан цэргийн тоо тасрахгүй үргэлжилж байна. Хэчнээн жил ингэж ниргэсэн хойно нь хашгирсаар байх вэ
2019 он
- Нэгдүгээр сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангид алба хааж байсан хугацаат цэрэг өглөөний гүйлтэд гүйж байгаад унаж, ухаан орохгүй байсаар амь насаа алдав.
- Нэгдүгээр сарын 30-ны өдөр Увс аймгийн Баруунтуруун сумын Хилийн цэргийн ангид харуулын үүрэг гүйцэтгэж байсан цэрэг 50 ширхэг сумтай “Ака” маркийн буутай, ОХУ-ын хил даван оргож, ОХУ-ын Тувагаас нас барсан байдалтай олдсон.
- Гуравдугаар сарын 28-ны өдөр Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн алба хаагч, ахлах ахлагч Г ангийнхаа элс ачсан “Зил-130” машинд дайруулж, харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан. Талийгаач машины дугуйнд ивээс хийж байх үед машин гэнэт хөдөлж, дайруулан амиа алдав.
- Тавдугаар сарын 14-ний өдөр Ховд аймгийн Зэвсэгт хүчний 123 дугаар ангид цэргийн албанд татагдан очоод, 14 хоносон 18 настай залуу “дунд чөмөг хугарсан” гэх оноштойгоор тавдугаар сарын 14-ний өдөр яаралтай хагалгаанд орсон.
- Тавдугаар сарын 26-ны өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг сум, Хилийн цэргийн 0168 дугаар ангийн байлдагч А адуунд явна хэмээн цэргийн ангиас гарч, сураггүй болсноос хойш хоёр өдрийн дараа цогцсыг нь олов.
- Зургадугаар сарын 18-ны өдөр Өмнөговь аймгийн 167 дугаар цэргийн ангид харуулд гарч байсан, 19 настай, байлдагч Б буудуулсан байж болзошгүй хэрэг гарав. Бууны сум байлдагчийн цээжний баруун хэсгээр нэвт гарсан бөгөөд шархадсан байлдагчийг Цэргийн төв эмнэлэгт авчран хэвтүүлэн эмчилж, бие нь сайжирсан юм.
- Зургадугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар аймгийн Онгон сумын хилийн цэргийн ангийн хугацаат цэргийн алба хаагч Б жижигхэн бутнаас өөрийгөө боомилж нас барсан хэрэг гарсан. Талийгаачийн ар гэрийнхэн гаднын нөлөөтэй хэмээн үзэж буй.
- Есдүгээр сарын 18-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын “Өлзийт” гэдэг газар хадлан бэлтгэж байх явцад хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа зөрчигдсөнөөс болж Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн байлдагч Н чиргүүлтэй машин дээрээс унаж, амь насаа алджээ.
2020 он
- Гуравдугаар сарын 13-ны өдөр Дорнод аймгийн Халхгол сум дахь Хилийн цэргийн 0198-р ангийн алба хаагч Г амиа хорлосон байдалтай олдсон.
2021 он
- Хоёрдугаар сарын 7-ны өдөр Дундговь аймгийн хилийн цэргийн 0129 дүгээр ангид гэрээт цэргийн алба хааж байсан 21 настай залуу харуулын байрандаа өөрийгөө боомилж, амиа хорлосон харамсалтай хэрэг гарсан.
- Хоёрдугаар сарын 19-ний өдөр Говь-Алтай аймгийн Алтай суманд байрладаг Хилийн цэргийн 0214-р ангийн хөгжмийн дарга, удирдаач ажилтай Б гэгч нь ажлын байрандаа хадгаар өөрийгөө боомилон амиа хорлосон хэрэг гарсан.
- Гуравдугаар сарын 29-ний өдөр Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байсан байлдагч Б салааны даргадаа зодуулсны улмаас тархины цус харвалт, зүрх судасны архаг дутагдал гэх оноштойгоор нас барав.
- Дөрөвдүгээр сарын 8-ны өдөр Говь-Алтай аймгийн Хилийн цэргийн 0214 дүгээр ангийн хугацаат цэргийн хоёр алба хаагч харуулын даргаа буудаж хөнөөгөөд, зугтсан хэрэг гарсан. Үүний шалтгааныг цэргүүд дурангаа хагалж, сум дутаасан тул дарамтлуулахаас айгаад ийм үйлдэл хийсэн гэж зарим эх сурвалжууд үзэж байсан юм.
- Дөрөвдүгээр сарын 24-ний өдөр Хил хамгаалах ерөнхий газрын харъяа Дорноговь аймгийн Хатанбулаг сум дахь Сулинхээрийн 0168 дугаар ангийн алба хаагч Х нь “Малаа эргээд ирье” гэж гараад, малын хашаанаас хоолойгоо боомилсон байсан. Талийгаач цэргээс халагдахад долоо хоног дутуу байсан бөгөөд малын суурьт үүрэг гүйцэтгэж байжээ.
2022 он
- Зургадугаар сарын 16-ны өдөр Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн албан хаагч, 18 настай Н гэгчийн ходоод задарч нас барсан хэрэг гарав.
УИХ-ын өнгөрсөн Баасан гаригийн чуулган дээр Хүний эрхийн үндэсний комисс/ХЭҮК/ Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэлийг танилцуулсан. Тус илтгэлд, сүүлийн 10 жилийн хугацаанд цэргийн анги, байгууллагад 468 гэмт хэрэг, сахилгын зөрчил бүртгэгдсэн. Хамгийн багадаа 44 хүний амь нас хохирсоноос хугацаат цэргийн алба хаагчийн амь нас хохирсон 20, эрүүл мэнд хохирсон 126, цэргийн албанаас оргон зайлсан 56, дүрмийн бус харьцааны зөрчилд өртсөн 105 тохиолдол бүртгэгдсэн. Өнгөрсөн онд хийсэн ХЭҮК-ын судалгаагаар хугацаат цэргийн алба хаагчдын 18.8 хувь, хугацаат цэргийн алба хаасан иргэдийн 45.1 хувь нь цэргийн алба хааж байх үедээ дүрмийн бус харьцаанд өртсөн гэж хариулжээ.
Зочин 2022-06-21 203.91.119.42
Хамаг бурууг цэрэг арми руу чихэх хэрэг байхгүй, бид үр хүүхдүүдээ дэндүү нялцгай болгон өсгөж байгаадаа бас буруу хүлээх ёстой, тайван цагт цэрэг амиа алдах ёсгүй, тун харамсаж ба
Зочин 2022-06-21 202.126.89.107
Захирагч нь хүн муутай нөхөр байна Штабын дарга руугаа хамаг бурууг чихэх нь Ямар арын хаалгаар дарга болсон юм бол
Ха 2022-06-21 64.119.29.144
Ажиглаад байхад, Монголд хилийн цэргээс еер салбарын зэвсэгт хучин хэрэггуй болж. Арми нэртэй авилгын ертенц, ардын хуухдийг алдаг хяналтгуй шорон хэнд хэрэгтэй юм. Енеедер эх орноо ард тумэн л хамгаалах болохоос аль 1950-60 оны зэвсэглэлтэй арми нэртэй хог ямар ч гадны халдлагыг серех чадваргуй. Тиймээс, ахин уриалья, Монголд хэнд ч хэрэггуй зэвсэгт хучин нэртэй гузээнээс еер юмгуй хогийн бутэц хэрэггуй.
Уншигч 2022-06-21 66.181.161.99
Цагдаад цэргийн хэрэг мөрддөг тусгай байгууллага ажилладаг байхад арай ч ийм байгаагүй юм шүү, тэр байгууллагыг татан буулгаснаас хойш замбараа байхгүй болсон, айх эмээх зүйлгүй болж нууц дарамт, зодуур их болсон. Цэргийн ангиудаар төлөвлөгөөт болон гэнэтийн шалгалт хийж цэрэг ажилтнуудаас нууц санал асуулга авдаг, байлдашч нарын биед үзлэг шалгалт хийж шалбархай бүрийн шалтгааныг тодруулдаг байлаа, батлан хамгаалах яам энэ үүргээ өөртөө авсанаар нууц байдалд орж ор дүн нь ийм болсон.
Зочин 2022-06-21 202.9.46.151
Цэрэг хүн гэдэг амь насаа улсдаа тушаадаг алба. Зүгээр ч нэг дураараа цаг нөхцөөдөг газар биш л дээ. Хүний эрх энэ тэр бол цаашаа тушаал л дагана. Алба хаасан хүмүүс мэднээ. Хаагаагүй сүгнүүд л янз бүрийн юм бураад байдагийн
Зочин 2022-06-21 103.57.92.69
Согтуу Жа, дарга нараасаа цэргийг хамгаалах хэрэгтэй бна…. БХ саад, Хүүк хоёр хамгийн түрүүн хариуцлагаа хүлээ. Анархист Арми болчихсон бна. Нүдээ нээцгээ….
Зочин 2022-06-21 78.187.120.177
Зэвсэгт хүчингүй улс гэж дэлхийд 20 орчим л улс, тэр нь арал, хот улс байдаг. Цэргийн албанд иргэнийг авахдаа эрүүл мэндийг л үзэж, шалгадаг. 1 жил гэхэд цэргийн алба ба татагдахаасаа өмнө авсан хүмүүжлийн үр дүнд л үр дүн нь гардаг. Тэр тусмаа алба бол засан хүмүүжүүлэх газар биш учраас хүнтэй ажиллах асуудал өнөөгийн цаг үед хүнд байдаг байх. 1990 оноос өмнө зөрчил гарч байсан. Одоо бол харин ч багассан гэж боддог. Анхаараад сайжруулах тухай ярих л хэрэгтэй. Сенсаци тарих асуудал харин биш…
Зочин 2022-06-21 192.82.86.46
Мөнгөн тамираа, хэдэн оны цэрэг вэ?
Зочин 2022-06-21 202.126.89.29
И хэнх нь эх орноосоо урваж тангарагаасаа няцсан хүмүүсийн түүх байна ш д.Дайнд бэлэн байх ёстой Армид Энэ зэргийн хохирол чёпуха ирээдүйд дайсантайгаа сайн байлдахаа л хичээцгээ.
иргэн 2022-06-21 66.181.182.155
Цэргийн сургууль, бэлтгэл, ажил сайн хийлгэ
Зочин 2022-06-21 202.9.40.0
угаасаа хийх ажилгүй уйдсан олон эрэгтэй хүнийг нэг дор хорьчихоор заримыгаа тамалж уйдаагаа гаргадын бишүү. хар багаас нь хүнийг яаж тамлавал илүү сайн зовдгийг бүтэн жил практик дээр заачихаар халагдсаныхаа дараа ойлгомжтой. нийгэмд гараад байгаа энэ олон харгис хэргүүд бүгд эндээс эхлэлтэй
иргэн 2022-06-21 59.153.112.148
Дарга нар нар нь шагнуулаад байдаг дайн байлдаангүй байхад юу хийсэн юм бол, хэдэн цэргүүдээ зүгээр жагсаагаад аюул, осолгүй, зовоож, тамлалгүй байлгаж чадахгүй байхад.
чимэг-очир 2022-06-21 202.21.98.34
Өндөр цол хэргэмтэй албан тушаалтнууд ёс зүй хандлага мэдлэг ур чадвараараа нөлөөлж чадахгүй байнаа,Цолоороо л дарамдлах зүй бус зүйлээр үлгэрлэдэг,Соц нийгмийн үед хүнд үлгэрлэдэг цолтонууд олон байсан,Бодлого нь алдагдсан болов уу,
ЗОЧИН 2022-06-21 158.208.192.248
МАНАЙ ХӨВГҮҮД ХАРИЙН ДАЙСНААС ЭХ ОРНОО ӨЛХӨН ХАМГААЛЖ ЧАДНА, ХАРИН ДОТООДЫН ДАЙСНААС АМИА ХАМГААЛЖ ЧАДАХГҮЙ !!! УЧИР НЬ ТЭДЭНД ДОТООДЫН ДАЙСНААС АМИА ХАМГААЛАХ ЭРХИЙГ НЬ ӨГӨӨГҮЙ ЮМ.
Зочин 2022-06-21 66.181.160.39
сайд дарга нар тэр олон генерал нэр зүүсэн хүмүүсийг нь бүгдийг соль цолыг хураа хариуцлагыг хатуу тооцох хэрэгтэй шүү
Зочин 2022-06-21 202.21.119.138
ДОТООДЫН ЦЭРЭГ ГЭЖ БАЙНА ЭНЭ ЗЭВСЭГТ ХҮЧИНД ЯМАРЧ ХАМААГҮЙ
Зочин 2022-06-21 192.82.75.173
Yalgaa yu baina. 1 togoo
Зочин 2022-06-21 202.131.225.197
чадахгүй сульдаакуудыг нь битгий аваач, баахан амиа хорлосон, төөрсөн нусаакууд
Зочин 2022-06-21 202.126.88.225
а******н садистын хамсаатан байх нь
Зочин 2022-06-21 202.126.90.70
Хүрэлсүх ээ, та хэдий болтол ангийн анд БХ сайдаа хаацайлах юм бэ.. наад хүн чинь ажлаа хийж чадахгүй байна шүү дээ. Энхийн цагт цэрэг яргалуулж алуулсан байхад БХ сайд гарч ирээд ард түмнээс уучлалт гуйгаад даруй огцрох ёстой Жудаггүй новшнууд .
Мояа 2022-06-21 66.181.169.116
Ардын арми байхгүй болоод олон жил болж байна
Зочин 2022-06-21 66.181.160.5
камергүй газар эвгүй юм болждээ ангийн захирагчын штабын даргатайн цагдан хорь хөөж явуул
ЗОЧИН 2022-06-21 202.131.233.26
Гэрээс ирсэн хоол яаж ч бодсон хүн үхэхээр хоол аваачаагүй тодорхой хүүхдээс мөнгө нэхэ дарамталсан уу. Яргачин алуурчинг олж тогтоо шаардаж байна . Хүний хүүхдийг эрүүл саруул авч явчаад
Зочин 2022-06-21 66.181.160.5
монголд арми бдаг юмуу .цэцэрлэг маягыг юм бдаг гэж дуулсан амьсгаанууд 3 шанаа даахгүй эрийн нэр гутаасан гоожуурууд
Зочин 2022-06-21 202.126.88.225
Энэ алуулчихсан садистын хамаатны шалгаарай. Хар түүх гарч ирэх байх
Зочин 2022-06-21 59.153.86.99
Дотоодын цэрэг Ардын армид орохгүй шүү. Өөрсдийнхөө хөвгүүдийг хар, ийм доожоогүй амьтад яаж цэрэг болох юм.
Зочин 2022-06-21 66.181.180.186
Харин ч соц үеийнхийг бодвол эрс цөөрөөд байгаам шүү !
Зочин 2022-06-21 103.229.121.140
Ардын армийн нэр хүндийг бүү гутаа. Худлаа гүтгэдэг адгийн юмнууд цэрэгт байгаа шүү! Ямарч цэрэг эх оронч хүмүүжил алга!
Хулансаран 2022-06-21 203.91.115.50
Эрхэм Ерөнхийлөгчөө Та Зээ хүүгээ цэрэгт явуулах уу.
Зочин 2022-06-21 103.229.121.140
тэгээд эх орноо хэн хамгаалах юм бэ? хүмүүжил, зан төлвийн доголдолтой юмнууд цэрэгт очоод нэр хүндийг нь унагаж байна
Зочин 2022-06-21 202.131.238.26
ангийн захирагч болохын тулд 30 сая өгдөг гэсэн яриа байдаг
я 2022-06-21 202.126.93.124
ХҮҮГЭЭ Алуулахгүйн тулд цэрэгт явуулахгүй ,
Зочин 2022-06-21 192.82.70.42
Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэдэг үгний утгыг ойлгохгүй үнэхээр сэтгэлгээний доройтолд орсон салбар юм даа нэг л том том цол ярьсан нөхдүүд эх орон монголоо батлан хамгаалах биш харин ч эсрэгээрээ монголчууддаа гай балаг болж байгаагаа ч ойлгох ухаан сэтгэлгээ байхгүй салбар байна ш дээ
ЗОЧИН 2022-06-21 202.70.44.46
цэрэг, дарга нараа хянаж чаддаггүй БХЯ рхоиуцлага хүлээ
Зочин 2022-06-21 202.126.92.98
Дарга нар нь генерал болоод байхыг бодоход САЙН ажиллаж байгаа юм болов уу?
зочин 2022-06-21 103.26.195.58
хэрэв дайн болвол манай хэдэн цүдгэр генералууд гүйж чадахгүй ходоод нь хагарах юм байлгүй.
зочин 2022-06-21 103.26.195.58
цэрэгийн ангиуд зодуур, дэглэлт, тамлалтын газар биш байлтай. энэ олон генералууд гэртээ гэдсээ илээд хэвтээд байдаг цана нь цэрэг амь насаа алдаад байдаг нь хэвшил болж дээ
Зочин 2022-06-21 203.91.119.46
Энд 2019, 2020, 2021, 2022 онуудад цэргийн алба хаагчийн амь нас хохирсон 15 тохиолдлын талаар мэдээлжээ. Үүний 9 нь Хууль зүйн дотоод хэргийн сайдын эрхлэх ажлын хүрээнд байдаг ХХЕГ, ДЦ-ийн ангиудад гарсан хэрэг , 6 нь Батлан хамгаалахын сайдын харъяаллын Зэвсэгт хүчний ангиудад гарсан хэрэг байна. Сэтгүүлчид үүнийг ялгаж салгаж мэдээлэл хүргэхгүй бүгдийг нь БХЯ, ЗХЖШ-тай холбож бичээд иргэдийг төөрөгдүүлээд байдгаа болимоор. ДЦ-ийн дугаар ангид дээр гарсан хэрэг ЦЕГ-ын даргатай хамааралтай шү
Үр хүүхдээ 2022-06-21 66.181.161.92
алдсан эцэг эхэд ямар ялгаа бна вэ? Цэргийн алба хаахаар яваад явсан
Зочин 2022-06-21 202.21.108.209
Саяны 05 ын цэргийн амь насанд офицерүүд нь холбогдох байх. Яаж ч бодсон хоолноос болж ходоод задрахгүй. Тангарагын баяраар эргэлт ирсэн, хоол идсэн. Оройн хоолонд орсон. Офицерүүд хоол шахаж идүүлчээд бүсийг нь чангалаад суниалгаснуу, босож суулгаснуу, цохиснуу. Ингээд цэрэг хүмүүжүүлж ч чадахгүй, цэрэг зодож ч чадахгүй алиалагч нарын гарт тушаал биелүүлсэн хөөрхий цэрэг үрэгдчиж байна л даа.
Зочин 2022-06-21 59.153.114.11
хүн тамлаж уйдаагаа гаргадаг хог новшнууд цуглаж бугшсан газар
Зочин 2022-06-21 202.21.105.204
Нөгөө ёслоод байдаг ерөнхийлөгч балай нь одоо л гарч дугарах ёстой доо. Монголчуудаа ямар ч боловсролгүй, зүгээр сэтгэлийн хөөрөлтэй гарыг ерөнхийлөгчөөр та нар л сонгосон шүү. Би лав биш. Одоо хүртэх ёстойгоо л хүртэж дээ. Үнэхээр ой гутаж, дургүй хүрч байна шүү.
Зочин 2022-06-21 64.119.25.44
Улс орон эмх цэгцгүй дэг журамгүй байх ,хэдэн үл бүтэх этгээд дураараа авирлах,, нийгэм үймээн самуунтай байх нөхцөлийг ардчилагчид гэх манай хэдэн хулгайчууд буй болгосон.Юмыг устгаж үгүй хийх эвдэж сүйтгэхэд хялбар Харин түүнийг засч залруулах бүтээн буй болгох хэцүү.Энэ нэг мал бол тэр устгагчдын нэг байна.Муу зүйлд донтсон этгээд байна
Зочин 2022-06-21 66.181.180.186
Тэхдээ Баттжлга хулгайчаас хамаагүй дээрээ !
Зочин 2022-06-21 59.153.114.224
Хүүхдээ хүмүүлж чадахгүй нялцгай өсгөсөн эцэг эхийн гай. Эцэг, эх нь бас л тийм жулдрай, худлаа хуцдаг амьтад байж таарна. Шанаа байх бстой.
Зочин 2022-06-21 64.119.25.44
Манайх ардчилал, зах зээлд шилжсэнээс хойш хүчтэй нь хүчгүйгээ,баян нь ядуугаа дээрлэхэх,дарамтлах,доромжлох ёс хавтгайрсан. Ёс зүйгээ хог дээр хаясан..Ядуу дорой л бол чи мал.Бусдад дарлуулж,доромжлуулж,зарагдаж, амьдрах ёстой. Энэ бол амьдралын хууль гэх болсон.Хариуцлага сахилга бат ,эмх цэгц, захирах захирагдах ёс замхрах тал руу.Үүнийгээ бид эрх чөлөө гэж үздэг биз дээ.Ийм нөхцөлд гэмт хэрэг буурах уу.Гэмт хэрэг гарах нөхцлийг бид өөрсдөө зориуд буй болгоод байгаа юм биш үү.
Зочин 2022-06-21 202.131.238.26
ангийн ахлагч бичсэн байна
Зочин 2022-06-21 192.82.75.173
iim huuriig tseregt n yaviilaad shanaaduulaad bailgaj baimaar yum. Iljig modon hudaegandaa durtai
Зочин 2022-06-21 103.212.118.151
Нас барсан шалтгаан бол тэнэг ч хүнд ойлгомжтой. Тангаргийн баяр болсон, ар гэрийнх нь хоол, мөнгө өгсөн. Мөнгийг нь булааж аваад ходоодыг нь хагартал зад өшиглөсөн.
Зочин 2022-06-21 103.229.121.140
оркууд ингэж л дүрслэн бодоод түүндээ итгэнэ дээ. Ходоод гаднын нөлөөтэй задарсан бол задлангаар гараад л ирнэ ш дээ. Цус алдана
1 2022-06-21 202.70.34.98
Дүгнэлтгийг засчих байхаадаа. Монголд хүчгүй хүн хүн биш болсон
зочин 2022-06-21 124.158.69.96
Хүрэлсүхээ Яршиг зүгээр эхнэрийнхээ дүү Даян аврага Батсуурийг/одоо хурандаа цолтой/Бх-н сайдаар томилоод генерал өгчих цаг нь болсон гай болж чи огцорчихвол Батсуурь чинь баастайгаа хутгалдаад юучгүй үлдэнэ