Ц.Жаргалсайхан батлан даалтад гараагүй байна

Хуучирсан мэдээ: 2010.08.22-нд нийтлэгдсэн

Ц.Жаргалсайхан батлан даалтад гараагүй байна

Улсын нууц задруулсан гэх хэргээр чанга дэглэмтэй хорих ангид 17 жилийн ял сонссон  УИХ-ын Гадаад харилцааны хэлтсийн зөвлөх асан Ц.Жаргалсайхан Ганц худаг дахь урьдчилан саатуулах төвд зургаадугаар сарын 15-наас  өдрөөс хойш 63 хоног хоригдохдоо батлан даалтад гарах хүсэлт шүүх бүрэлдэхүүнд тавиагүй байна.  Түүнд холбогдох эрүүгийн хуулийн 79.1-ээр зүйлчилсэн хэргийг өнгөрөгч пүрэв гаригт Чингэлтэй дүүргийн шүүх бүрэлдэхүүн авч хэлэлцсэн  бөгөөд гавьяат өмгөөлөгч  С.Жанцан өмгөөлөл явуулсан билээ. Гэвч тэрбээр  шүүх хурлын дараа сэтгүүлчдэд мэдээлэл өгөхөөр эрс татгалзсан юм. Чингэлтэй дүүргийн шүүх Ц.Жаргалсайхны гэм бурууг хянан хэлэлцэж  “Улсын нууц задруулсан, эх орноосоо урвасан, гадаадын тагнуулын байгууллагад мэдээлэл өгсөн” хэмээн  дээрх ялыг оноосон юм.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж