Ньюс хөтөч: "Лиценз дагасан авлига" сэдвээр мэдээлнэ

Хуучирсан мэдээ: 2022.06.21-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: "Лиценз дагасан авлига" сэдвээр мэдээлнэ

Ньюс хөтөч: "Лиценз дагасан авлига" сэдвээр мэдээлнэ

Ньюс агентлаг 2022.06.21-ний Мягмар гаригт болох үйл явдлын товч мэдээллийг хүргэж байна.

09.00 ЦАГТ

"Blue sky" зочид буудалд Хүнс, хөдөө аж ахуйн салбарын бичил биетэний тэсвэржилтийн тандалтын өнөөгийн байдал, Бичил биетэний тэсвэржилтийн тандалтын үндэсний систем болон лабораторийн үнэлгээний тоймыг танилцуулна. Утас: 88101990

10.00 ЦАГТ

-АТГ-ын Олон нийтийн төвд тус газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүд, иргэд "Лиценз дагасан авлига" сэдвээр хэвлэлийн хурал хийнэ.

-Нийслэлийн цагдаагийн удирдах газарт "Бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдэд туслалцаа үзүүлэх нь" сургалт болно.

11.00 ЦАГТ

-Монгени цогцолбор сургуульд Япон улсад суралцах шинэ гарцыг танилцуулах J-Academy хөтөлбөрийн өдөрлөг болно. Утас:  99682226, 80768008

-Чингүнжавын хөшөөний баруун талын уулзварт Баянгол дүүргийн 7, 8 дугаар хороо, Дилав хутагт Жамсранжавын гудамж (Чингүнжавын гудамжнаас Гэмтлийн эмнэлгийн урдуур Ард Аюушийн өргөн чөлөө хүртэл)-ны 1.5 км замыг 4 эгнээ болгож өргөтгөн шинэчлэх ажлын талаар тус дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, “Хөвчийн зам” ХХК-ийн удирдлагууд хэвлэлийн хурал хийнэ. Утас: 95953685

-Хангарди ордонд "Парис-2024" зуны олимпын наадмын албан ёсны оноо олгох “Улаанбаатар их дуулга-2022” жүдо бөхийн олон улсын тэмцээний талаар зохион байгуулагч нар нь хэвлэлийн хурал хийнэ. Утас: 88881108, 99763656

-“Монгол ньюс” мэдээллийн төвд иргэний нийгмийн байгуулага болон орон нутгийн төлөөлөгч нар Монгол Улсын Ерөнхийлөгчид өгсөн шаард­­лагын хариуг эсэргүүцэж, үзэл бодлоо илэрхийлнэ.

11.30 ЦАГТ

"Үндэсний мэдээллийн төв”-д  "Иргэн Ч.Мөнхбаярын амь насны аюулгүй байдлын хариуцлагыг ҮАБЗ хүлээх ёстой" сэдвээр өмгөөлөгч нар хэвлэлийн хурал хийнэ.

14.00 ЦАГТ

"Холидэй Инн" зочид буудалд Хүний эрхийн үндэсний комисс, "Боловсрол" эвсэл, "Тува ээж" ТББ, "Чинагийн Галсан" сан хамтран Тува үндэстний цөөнхийн хүүхдийн хос хэл, соёлын асуудлыг хөндсөн хэлэлцүүлэг зохион байгуулна. Утас: 99427052, 95011119

16.00 цагт

"Norphei art gallery"-д "Ардчилалд агаар дутна" үзэсгэлэнгийн нээлт болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж