NEWS агентлаг энэ удаагийн 76:1 буландаа УИХ-ын 19-р тойрогт нэр дэвшиж, сонгогдсон Гонгорын Дамдиннямыг онцолж байна.
Дархан-Уул аймгаас сонгогдсон МАН-ын гурван гишүүний нэг нь Г.Дамдинням бөгөөд энэ танхимдаа шинэ, бас залуу гишүүндээ орно. Нийгэм судлал, эрх зүйн багш мэргэжилтэй ч 2008 оноос тэр Байгаль орчны сайдын зөвлөхийн ажлаар улс төрийн гараагаа эхэлж байжээ. Сайдын зөвлөх, проректор, судлаач гээд боловсролын салбарт ажиллаж байсан тэрбээр гэнэтхэн л 2020 оны сонгуулиар гарч ирсэн юм. Дөнгөж УИХ-ын гишүүн болчхоод “УИХ-ын гишүүнийг цагдаа нь танихгүй, 30 минут саатууллаа” хэмээн чуулганы индэр дээрээс гомдоллож суусан тэрбээр одоо МАН-ын попуудын тэргүүн эгнээнд явах болсон. Түүгээр ч зогсохгүй түүнийг сагсуу нэгэн гэж дарханчууд жиг жуг гэлцэх болсон. Учир нь УИХ-ын чуулганы индэр дээрээс хараалын үг чулуудаж, тэр нь бүр хоч болчихсон яваад дарханчууд битүүхэн дургүйлхэж суудаг гэх.
Сонгогдсон тойрог, нийт ард түмний төлөө хийсэн, өөрийн гэсэн автор болсон хуульгүйг сошиалаар ажлаа хийдгээс нь дүгнэж болно. Танхимынхаа хоёр найзтайгаа нийлж, Хөгжлийн банкнаас зээл авсан асуудлаас тэр ганцаараа мултарч үлдсэнд гайхах хүмүүс олон.
Эрх барьж байгаа намын бялуу хуваалт бол сайд, байнгын хорооны дарга, түр хорооны дарга гэсэн эрэмбэтэй. Анх удаа сонгогдож байгаа гишүүдэд бол байнгын хорооны дарга бол хатуухан самар л гэсэн үг. Харин Г.Дамдиннямын хувьд одоо УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэн ухаан, спортын байнгын хорооны даргын албан тушаалд бий. Хөгжлийн банкны зээлд хамрагдсан, залуу, анх удаа сонгогдсон гишүүдийн фракцид олгосон квот нь тус байнгын хорооны дарга байсан бөгөөд нөхөд нь түүнийг дарга болоход ихээхэн дэмжлэг үзүүлсэн гэдэг.
Нөгөө талдаа Дарханд Сангийн сайд Б.Жавхланг эс тооцвол дараагийн нэр дэвшигч, намдаа суудал зулгаачих хүн одоогоор түүнээс өөр үгүй учраас байнгын хорооны даргаар шагнасныг нь үгүйсгэмгүй. Хөгжлийн банкны хэргээс “сугалж” үлдсэн нь ч учиртай.
Г.Дамдиннямд өнөөдөр өөрийн гэсэн автор болсон хуулийн төсөл гэж байхгүй. Танхимын нөхөдтэйгөө хамт өргөн мэдүүлсэн хэдэн хуулийн төслийг эс тооцвол сүүлийн үед тэрбээр хүний эхлүүлсэн, хийж байгаа Дархан-Улаанбаатар замын ажлын автор нь болохоор хичээж эхэлсэн. Энэ чиглэлд баригдаж буй авто замын ажил дээр очиж ажиллаж байгаа нэртэй, салбарын сайдыг нь “матарлаж” суух нь түүний үндсэн ажил болсон.
Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замын ажил удаашралтай байгаа юу гэвэл тийм ээ. Гэхдээ тэр ажлыг эхлүүлсэн хүн нь одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, харин үргэлжлүүлэгч нь одоогийн намын дарга Л.Оюун-Эрдэнэ. Г.Дамдинням мянга “Дарханы зам” хэмээн орилсноос үл хамаарч энэ ажил өөр хүний автор болох нь тодорхой. Гэхдээ түүний ийн “Дарханы зам”-ын автор болох гэсэн санаа нь 2024 оны сонгуулиа бодсон л алхам гэдэг нь шуудхан уншигдаж байгаа юм. Тэр ингэж л олны анхааралд байгаа сэдвийг барьж авч, өөрийгөө таниулж чаддаг “төлгөн поп”. Анх сонгогдсоных нь дараа төрийн цагдаа таниагүй учраас тэр хамгийн галтай сэдвийг сонгож авсан нь түүний попуудын эгнээнд байдгийг илтгэнэ.
Г.ДАМДИННЯМЫН НАМТАР
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ:
- 1999 онд Дархан-Уул аймгийн 7 дугаар дунд сургууль
- 2004 онд МУБИС, нийгэм судлал, эрх зүйн багш
- 2005-2007 онд МУБИС, улс төр судлалын магистр
- 2013-2016 онд Бритиш Колумбын их сургууль, уул уурхайн засаглал, бодлого судлалын магистр
АЖИЛЛАСАН БАЙДАЛ:
- 2008-2009 онд Байгаль орчны сайдын зөвлөх
- 2009-2010 онд БСШУ-ны сайдын зөвлөх
- 2010-2013 онд ШУТИС, Нийгмийн хөгжлийн проректор
- 2015 онд Канад Улс Бритишийн Колумбын их сургуулийн судлаач
- 2017 онд “Прокон Майнинг Монголия” ХХК-ийн гүйцэтгэх захирал
- 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2021 оноос Монгол Улсын Их хурлын Боловсрол,соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга
ГАДААД ХЭЛ:
- Англи
- Орос
Ш.ЧИМЭГ
Зочин 2022-06-21 202.126.89.16
Сагсуу гэх нь энэ мудак эрийг өргөмжилсөн явдал болно. Зүгээр л фитиша мэдрэл гар юм бишүү
GUZEET 2022-06-21 202.21.107.83
ТӨР ЭВГҮЙДЭХЭД ТҮРИЙНИЙ БӨӨС ТОЛГОЙД ГАРНА АА ГЭЖ………………….
Зочин 2022-06-21 122.201.26.3
Хэн ч танихгүй нэг ийм юм УИХ-д орж ирээд өөрийгөө ямар амьтан болохоо харин ч нэг таниулж байна даа.. Өөрийгөө хэн болохыг таньж аваад улс төрөөс холхон байсан нь дээр.
малчин 2022-06-21 192.82.91.240
төлөг биш хурган поп шүүдээ!!!! хурга шургалаа мал болох хуруу?мажийх шургуу?гэдгийг мэдэхгүй юм. аягүйтвэл махийж баларна биз
ПОПУЛИСТ ХУДАЛ ҮГСИЙН ОРЧУУЛГА 2022-06-21 202.126.89.14
Meaning of Wording ;
-ЗГ ОГЦОР = Надад Ажил өг, Би Дарга Болмоорайн.
– УИХ ТАР= Би УИХ-д суумаарайн бас
– ОЮУНЭРДЭНЭ ОГЦОР= Энэ муу Сайд болж байхад Би Юугаараа Дутдын, би ч Сайд Болмоорайн.
– Бэнзээний Үнэ Өсчихлөө, МАНгарууд Зайл – Бэнзээний Үнэ Өссөнийг мэдэх ч Би УИХ-д.Суугаад авбал Бэнзээний Үнэ Хэзээ ч Бууруулж Чадахгүй энэ 300% баттай 😄
Зочин 2022-06-21 202.126.89.14
ТӨР бол АРД ТҮМНИЙ ТОЛИН ТУСГАЛ. Тэхэээр энэ Хүнийг Өөрийн Хүслээрээ Сонгож УИХ-рүү Илгээсэн Аймгийхан л ТӨЛГӨН ПОП…..😃
Зочин 2022-06-21 43.228.130.63
darkhaniihan bolon MAH iim pop garuud devshuulj bdg l hamgiin teneg
Зочин 2022-06-21 43.228.130.63
kkkk, ortoi shvv
МОНГОЛ ХҮН 2022-06-21 202.55.191.130
ДАРХАНЫ СОНГОГЧИД БҮҮ ХЭЛ, ИРГЭД НЬ ИЙМ ТӨЛӨӨЛЛӨӨСӨӨ ИЧЭЖ ҮХЭХ ГЭЖ БАЙНА. ГИШҮҮН ГЭДЭГ ЧИНЬ УГ НЬ СОНГОГЧИДЫНХОО БООЛ ЮМ Ш ДЭЭ. НЭГ Л ИХ ДАРГА БОЛСОН ГЭЖ БОДВОЛ ЁСТОЙ ТҮЙ-МАЙ ШҮҮ, ХЭЛГИЙГ ТЭНЭГ ЭЭЭЭЭ
Зочин 2022-06-21 203.98.77.234
Сөрөг жагсаал хийж гарч ирсэн махнист л дээ
Зочин 2022-06-21 103.212.117.146
УИХ д инженер мэрэгжилтэй гишүүд хэдэн хувь нь байдаг вэЮ
Зочин 2022-06-21 202.126.92.98
Ийм нөхөр сонгож байдаг. Боловсрол нь шалихгүй амьтан бн ш тэ.
Зочин 2022-06-21 66.181.161.13
Ийм хөгийн юмнууд нийгэмийг дандаа бузарлаж явдаг.
Зочин 2022-06-21 192.82.88.158
Хурган поп. Ийм гишүүдтэй УИХ аас бодлого хүлээх хэрэггүй.
Зочин 2022-06-21 192.82.75.173
Surguuli tugsunguutee zuvluh hiigeed eheldeg ene chin genius yum bishuu
del 2022-06-21 202.55.188.90
иймэрхүү их хурлын гишүүнтэй учраас монгол улс хөгжихгүй байгаа юм
Ардчилал 2022-06-21 202.126.88.87
Энэ бүтэхгүй попоо, ямар юмны гадаад сургууль төгссөн байдаг юм энэ дурак. ШУТИС-с баахан мөнгө идээд шалгуулахдаа зугтаасан, ирээд банкны мөнгө хулгайгаар идсэн. Есөн шид нь бүрдсэн энэ хулгайчийг яагаад барьж хорихгүй байна.
зочин 2022-06-21 64.119.30.210
Энэ төлгөн поп яг орос хэлтэй байж харагдаач
Зочин 2022-06-21 202.9.47.131
Багшийн дээд хавиас гаралтай. Балдуушны орос хэлтэй бхавдээ
Зочин 2022-06-21 66.181.180.186
Дотооддоо төгссөн залуучууд гадаад хэлийг ийм амархан 2-3-аар нь сурнаа гэж байхгүй л дээ, худлаа залж байгаа юм. Энүүнтэй орос, англиар ярь ж үзэхиймсан. Лөөлөө л байгаадаа ! Ичдэггүй мубсайн илжигнүүд.