Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны дэд сайд асан М.Хүрэлсүх өнөөдөр /2022.06.20/ Баянхонгор аймгийн Ардчилсан намын даргаар томилогдож, тамгаа хүлээн авчээ. Бизнесээс улстөрд “урваж”, улс төрийн карьераа хөөсөн М.Хүрэлсүхийн хувьд Баянхонгор аймгийнхаа Ардчилсан намын даргаар сонгогдож, ирэх 2024 оны УИХ-ын сонгуулийн бэлтгэлдээ орж байгаа бололтой.
М.Хүрэлсүхийн хувьд Баянхонгор аймгаас төрөн гарсан бизнесменүүдийн нэг бөгөөд нягтлан бодох мэргэжилтэй. Хүнс Хөдөө Аж Ахуйн Яамны Тариалан Эрхлэлтийг Дэмжих сангийн захирал, 2014 онд Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Байгаль хамгаалах сангийн Захирал, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын дэд сайдаар тус тус ажиллаж байжээ.
Т.ОД