Оросын сэтгүүлч Украинд зориулж Нобелийн шагналаа худалдана

Хуучирсан мэдээ: 2022.06.20-нд нийтлэгдсэн

Оросын сэтгүүлч Украинд зориулж Нобелийн шагналаа худалдана

Оросын сэтгүүлч Украинд зориулж Нобелийн шагналаа худалдана

Нобелийн энх тайвны шагналт Дмитрий Муратов өнөөдөр /2022.06.20/ өөрийн шагналаа дуудлага худалдаанд оруулах болжээ. Эндээс олсон орлогоо эх орноосоо дүрвэсэн украин хүүхдүүдэд зориулах юм байна. Тодруулбал, дуудлага худалдаанаас олсон орлого НҮБ-ын Хүүхдийн санд шууд орно гэсэн үг.

Дмитрий Муратов нь 2021 оны аравдугаар сард Нобелийн шагнал хүртсэн. Тэрбээр Оросын бие даасан “Новая газета” сониныг үүсгэн байгуулалцсан.

Муратов 2014 онд ОХУ Крымийг өөртөө нэгтгэсэн үеэс эхлэн Путины засаглалд шүүмжлэлтэй хандаж ирсэн. Путин засгийн эрхэнд гарснаас хойш Муратовын удирдлаган дор ажилладаг дөрвөн ч сэтгүүлч амь үрэгджээ.

Нобелийн шагналаа дуудлагаар худалдах санааг тэр өөрөө гаргажээ. Шагналд дагалдаж ирдэг 500 мянган ам.долларын мөнгөн шагналыг ч бас буяны үйлсэд хандивлана гэв. Хандивын давлагааг үргэлжлүүлж, үнэт зүйлсээ дуудлагаар худалдаалан украины ард түмэнд туслахыг Муратов уриалж байна. Түүний нобелийн шагнал өнөө өглөөний байдлаар 550 мянган ам.доллараар үнэлэгдэж байна. Энэ үнэ цаашид ч өсөх хандлагатай байгаа аж.

Нобелийн шагналын төлөө хамгийн их мөнгө төлсөн тохиолдол 2014 онд байдаг аж. Тодруулбал, 1962 онд ДНХ-ийн бүтцийг нээсэн Жеймс Ватсон гэх хүн нобелийн шагналаа 4.76 сая ам.доллараар зарж байв.

Муратовын медаль нь 23 каратын 175 грамм алт бөгөөд хайлуулаад худалдвал 10 мянган ам.доллар орчим болох юм байна.

Эх сурвалж: KOREA TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж